Хамгийн их зүйл бүтээсэн хамгийн - TopicsExpress



          

Хамгийн их зүйл бүтээсэн хамгийн залуугаара өөд болсон домог 2pac буюу Tupac Shakur нь 1971 оны 6 сарын 16 нд төржээ .Тэр нийтдээ 75 сая цомог зарсанаар дэлхийн хамгийн их цомог зарсан хүмүүсийн нэг болсон юм.Түүнчлэн мөн улс төрийн идвэхтэн , кино жүжигчэн гэх мэт олон янзийн мэрэгжил сонирхолтой байжээ. 2pac ихэнх дуу нь хүчирхийлэл,нийгэм,яадуусын хороолол,арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлийн эсрэг байсан ба алдар нэр хүндийн гараа нь Digital underground хамтлагийн бүжигчин гэдэг цолоос эхлэн #1 болтлоо ажилсан хөдөлмөрч хүн билээ. Хөгжим сонирхогч залуучууддаа хип хопын загалмайлсан эцэг гэгддэг 2pac-ын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Түүний эцэг эх нь 2 уулаа Black Panther Party гэх харуудын улс төрийн бүлэглэлийн гишүүн байсан. 2pac бага насаа The Bronx дүүрэгт өнгөрүүлжээ . 1988 онд MC NewYork гэх нэрэр Өсвөр насандаа дуулж эхлэн улмаар 1990 онд Digital Underground-ын нэгэн гишүүн болон Same Song гэх дуугаар уран бүтээлийнхээ эхлэлийг тавьжээ. Түүний дараагаар 2Pac гэх нэрээрээ 2Pacalypse Now гэх анхны бие даасан уран бүтээлээ туурвисан байна. Мөн 1992 онд харуудын амьдралыг харуулсан Juice хэмээх кинонд тоглож жүжигчин хэмээх нэрийг ч зүүгээд авчээ. Удалгүй Пак алдарт Thug Life ийг байгуулж, тус хамтлагт Mopreme Shaku, Big Syke зэрэг дуучид байдаг байсан ба THUG LIFE гэдэг цомог гаргажээ. Түүний дуу болгон хүмүүст сайнаар нөлөөлсөн. Brenda’s Got A Baby, Keep Your Head Up,Young Black Male, Baby don’t Cry гэх мэт дуу гаргаж Eminem, Bizzy Bone-д урам өгч, тэднийг хип хопруу хөтлүүлсэн жинхэнэ рэппэр байсан юм. Мөн энэ үед үл мэдэгдэх этгээдүүдэд 5 удаа (толгойдоо 2 , гуяндаа 2 , гарандаа 1) буудуулан хүнд бэртэл авсан ч азаар амьд үлдсэн байна . Энэ үед хэргийн газар P.Diddy болон Notorious B.I.G байснаас болоод Bad Boy Entertainment-ийн хийсэн ажил хэмээх цуурхал тарж , West Side болон East Side ийн мөргөлдөөн дахин эхэлхэд хүргэсэн байна. Сумны шарх нь эдгэж ч амжаагүй байхад түүнийг хүчингийн хэргээр (гэрчгүй) 1995 онд 4 жил 6 сарын хугцаатайгаар шоронд хорьсон байна. Шоронд байхдаа Death Row Records-той гэрээ хийсэн. Түүнийг шоронд ороод 9 сар болсоны дараа Death Row Records ын захирал байсан , Marion ‘Suge ‘Knight өөрөөсөө 1400000$ төлж 2pac-ийг сулалсан байна. Эхэндээ энэ мөнгийг түүний авъяасыг үнэлж гаргасан гэж байсан ч , удалгүй Marion ‘Suge ‘Knight , 2Pac аас энэ мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж , 2Pac "Death Row Records" оос гарч чадахгүй болжээ. Тэрээр Dr. Dre тэй хамтран ажиллаж 1996 онд California Love, Hit’em Up,I ain’t mad at cha зэрэг Hit дуу олноор гаргаж West side ийн голлох MC болж чадсан. All Eyez On Me цомгоо 1996/2/13 гаргасаны дарааагаар , шоронд байхдаа уншсан Италийн улс төр судлаач Niccolт Machiavelli ийн нэрээс иш татан , өөрийн MC нэрээ Makaveli хэмээн өөрчилсөн байна. 1996 оны 9 сарын 7 нд , Las Vegas-д өөрийн найз болох MikeTyson ийн тоглолтыг үзчээд харих замд нь , Cadillac-тай хэсэг залуус түүнийг 4 удаа буудсан бөгөөд тэрээр хүнд шархны улмаас 9 сарын 13 нд , 25 хан насандаа хорвоог орхижээ. Түүний үхлийг West East ийн мөргөлдөөнтэй холбон тайлбарладаг хүмүүс олон ч , одоог хүртэл түүнийг хороосон гэмт хэрэгтнүүд олдоогүй хэвээр байна. 2Pac ийн ээж нь сэтгүүлийнхэнд , энэ хэрэгтэй холбогдуулан Notorious B.I.G болон P.Diddy -г биш өөр хэд хэдэн нэрийг холбоотой хэмээн шалгахийг хүссэн ярилцлага өгч байсан байна. Түүнийг нас барсаны дараа Makaveli гэх нэрээр нь The Don Killuminati: The 7 Day Theory нь худалдаанд гарсан. 2Pac нас барснаас нь хойш ч нилээд хэдэн тооны шинэ дуунууд гарж , шинэ CD нүүд хүртэл худалдаанд гарсаар байгаа. Фенүүдынх нь дунд 2Pac амьд байгаа гэсэн цуурхал яриа ч гэсэн олноор гарсаар ирсэн. Одоо ч Хип Хоп -д томоохон байр сууриа алдаагуй тэрээр Eminem ээс эхлээд олон тооны MC нарт хүчтэй нөлөө үзүүлж чадсан юм. Үүнээс гадна Hip-Hop урлагт хүчээ авсан Nas, Eminem, Bow-wow, T.I, Nick Cannon, Snoop Dogg, nate Dogg, Jay-z, DR.DRE, Treach, Method Man, Will Simth, Elton John, Nelly, Usher, нар тоглолт, ярилцлага, шоу дээрээ албан ёсны бүх цаг Үеийн №1 MC г эргэн санаж дурсдаг болсон юм . Тэрээр 9н сарын 13ны баасан гаригт өөд болжээ. R.I.P 1971-1996
Posted on: Sat, 28 Sep 2013 11:57:01 +0000

Recently Viewed Topics




© 2015