Greenpeacemongolia монголд мэндэлж байна - TopicsExpress



          

Greenpeacemongolia монголд мэндэлж байна цемийн асуудалд холбоотой эрхмууд хэн бэ голомт орг ооос иш татав #06 Семинарт Монголоос оролцогчийн тавьсан илтгэлээс Семинарын төгсгөлд гарсан санал дүгнэлтүүдийг жагсааснаас үзвэл Тайвань, Солонгос, Япон зэрэг орнуудад цөмийн хаягдал түлшний менежментийн асуудал дээр бүсийн бусад орнуудын туслалцаа дэмжлэг онцгой шаардлагатай байгааг дурьдаад цөмийн хаягдал түлшний менежмент гэдгийг “1) бүсийн цөмийн хаягдал түлшийг түр агуулах байр; 2) бүсийн цөмийн түлшний төв байгуулах гэж ойлгоно” гэж бичжээ (88). Сүүлчийнхийг тайлбарлавал Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн санал болгосон цөмийн түлш зээлдүүлээд эргүүлж хаягдлыг нь авдаг үйлчилгээ үзүүлэх төв (“цөмийн түлшний банк”) байгуулах санаатай ижил ажээ. Чухам энэ саналыг П. Алтангэрэл гишүүн АНУ-аас ирэхдээ сурч мэдсэн зүйл гэж ярьсан билээ (46). Өнгөрсөн зуны айлчлалууд буюу дарга нарын сэм алга бололт Өнгөрсөн зуны туршид Монголд айлчилсан Энэтхэг, Солонгос, Япон, АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлалын үеэр цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах асуудал удаа дараа хөндөгдөж, заримтай нь гэрээ хэлэлцээр ч хийгдсэн (89, 90, 91, 92). Тухайлбал, Солонгосын ерөнхийлөгчтэй уран олборлох, боловсруулах салбарт хамтран ажиллах санамж бичиг үйлдсэн ч ерөнхийлөгчийн president.mn сайт аанай л дурьдсангүй (92). С. Батболд cүүлийн 23 жилд анх удаагаа Монгол улсад айлчилж ирсэн Энэтхэгийн ерөнхийлөгчид бараалхсан ба эрчим хүч, цөмийн энергийг энхийн зорилгод ашиглах хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа эрхэм зочин дуулгажээ (93). Финлянд улс дэлхийд анхны цөмийн хаягдлын агуулах барьж байгаа туршлагатай аж. Eрөнхийлөгчийн Ц. Элбэгдoржийн аялсан улсуудаас Украин нь АЦС-тай, Литв нь цөмийн хөтөлбөртэй болох хүсэлт гаргасан улс байна (55). МУ-ын ерөнхий сайд С. Батболд Үүний зэрэгцээ манай төрийн өндөр албан тушаалтнууд сэм алга болох явдал сүүлийн үед гарах боллоо. Тухайлбал, 2011 оны 8 сарын дундуур ерөнхий сайд С.Батболд Хэнтийд амрана гэж мэдээлчихээд Америк явсан ба ямар зорилготой явсныг нь тойрон хүрээлэгчид нь тас нууж байгаа тухай “Өдрийн сонинд” бичиж байв (94, 95). Зарим эх сурвалжид ерөнхий сайд “хувийн ажлаар АНУ-д очсон” гэх боловч “гэр бүлтэйгээ биш цөөн хэдэн зөвлөхөө дагуулаад амрахаар одсон” гэх аж. Мөн ерөнхий сайдыг “АНУ-д сургах хүүхдийнхээ сургуулийн асуудлыг хөөцөлдөхөөр явсан” (94) гэсэн гэнэн тайлбарыг уншихад хүүхдээ эрдэм сургахаар авчирч буй хөдөө сумын малчны дүр нүдэнд бууж байлаа. АНУ-д сургуульд ороход аав ээж нь хөөцөлддөггүй, харин тухайн оюутны бичсэн эссе зохион бичлэг, шалгалтын дүн чухал байдаг. Тэгээд ч сургуулийн асуудал аль хавар шийдэгдсэн тул өдийд зөвлөхтэйгээ очоод ч нэмэргүй болсон байх учиртай билээ. Тэгвэл Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбат ч бас гэнэтхэн op сураггүй алга болж ерөнхий сайдын уур уцаарыг хүргэсэн асуудал саяхан гарлaa. Лав л 8 сарын 25-ны мэдээнд “Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулах ёстой С.Энхбат хуралд хоёр ч удаа ирээгүй” гэж бичсэн байна (96). Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай мэдээг нам үгүйсгэх ёстой ганц хүн нь С. Энхбат болоxoop хурал дахин дахин хойшлогдсоор байв. Ерөнхий сайд С.Батболд “ажлаа хийж чадахгүй байгаа Цөмийн Энергийн газрын удирдлагатай хатуу хариуцлага тооцно” гэж айлгасан ч (96) С. Энхбат “том толгойлсоор” хуралдаанд 8 сарын 31-нд иржээ. Цөмийн Энергийн Газрын дарга С. Энхбат Ерөнхий сайдыг хүлээлгэсэн С. Энхбат “Намайг хэн ч дуудаагүй” гээд хээв нэг ярилцлага өгснийг үзвэл (97) лав л өдөр тутмын хэвлэл уншдаггүй газарт байсан гэж бодогдох. Монгол нутгийн хаана ч байсан гар утас ажиллахгүйн зовлон арилсан тул 2-3 хоногтоо багтаад хүрээд ирэх боломжтой баймаарсан дaa. Ерөнхий сайд С.Батболд зөвлөхүүдээ дагуулаад хаана хэнтэй уулзаж яваад ирэв? С. Энхбат хаана хөл хоригдсон болоод даргынхаа дуудлагаар хүрч ирсэнгүй вэ? Америкийн newsmax мэдээллийн сайт дээр 2011 оны 7 сарын 18-нд гарсан мэдээ нууцыг тайлж байна (98). Тус мэдээнд Монголд олон улсын цөмийн хаягдлыг хадгалах асуудалд АНУ оролцож буй тухай тодорхой бичээд “энэ оны 8 сард Монголын засгийн газрын төлөөлөгчид Айдахо мужийн Үндэсний Цөмийн Энергийн Лабораторид (Idaho National Nuclear Laboratory) зочилж, цөмийн хаягдал булшлахаар төлөвлөж байсан Невада мужийн Якка уулын байгууламжинд ашиглахaap бүтээсэн цөмийн технологийг судална” гэжээ. Эхний асуултын хариу энэ бололтой. Вашингтон мужийн Ричланд хот Номхон Далай- баруун хойт бүсийн Үндэсний Лаборатори Харин АНУ-д байдаг Монголчуудын мэдээлснээс үзвэл 8 сарын сүүлээр Монголooc ирсэн хэсэг хүмүүс Вашингтон мужийн Ричланд хотод байрлах Номхон Далай- баруун хойт бүсийн Үндэсний Лабораторид (Pacific Northwest National Laboratory) айлчилж, сургалтанд сууж байгаа гэнэ. Тэдний сургалтыг Virginia Harter гэдэг эмэгтэй хариуцаж байгаа аж. Америкт амьдардаг Г. oрчуулагч нарын ахлагчаар ажиллаж буй Ламжавын Мөнх-Эрдэнэ гэгч залуутай утсаар холбогдож лавлахад “Монголоос хэд хэдэн байгууллагаас хүмүүс ирсэн, цацраг идэвхт бодис тээвэрлэх, илрүүлэх сургалтанд сууж байгаа” гэдгээc илүү мэдээлэл өгөхөөc татгалзсан байна. Татвар төлөгчдийн мөнгөөр албан ажлаар ирсэн төрийн албан хаагчид мэдээллийг ингэтлээ нуух нь хэнд ч сэжигтэй санагдмаарсан. Ямартаа ч Цөмийн Энергийн газрынхан, тэр дундаа С. Энхбат дарга тэнд байсан байж таарлаа. Ц. Элбэгдорж, С. Батболдын үед болж өнгөрсөн үйл явдлyyд: Монголын эрх баригчид, ялангуяа ерөнхий сайд С. Батболд, ураны салбарт хамтрах түншүүдийг уйгагүй эрэлхийлэхдээ урьд хөл тавьж үзээгүй Австрали тив хүртэл оржээ. Xайгуулын явцaд ОXУ, Хятад, Канад, Австрали, Сингапур, Кувейт, Арабын Эмират, Солонгос, Япон, Украин, Литв, Финлянд, АНУ, Энэтхэг зэрэг орнуудад айлчилж, ураны салбарт хамтран ажиллах, цөмийн түлш нийлүүлэх санал тавьж байжээ. Үр дүнд нь OХУ, Япон, Франц, Энэтхэгтэй гэрээ хэлэлцээрээ шинэчилж, Хятад, Солонгос, Арабын Эмират, АНУ зэрэг улсуудтай ураны салбарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн байна. С. Батболд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн удирдлагатай 2 удаа уулзсан байна. Ерөнхий захирал Юкия Амано өөрийн биеэр 2010 оны 11 сард Монголд айлчилжээ. Бусад хурал цуглаан дээр ч уулзалдах боломж гарч байсан бололтой. 2008-2010 оны хооронд Монголын эрх баригчид олон улсын цөмийн хаягдлыг булшлахыг зөвшөөрчээ. Нотолгоо: 2010 оны 6 сарын 21-нд “The Asia-Pacific” (“Ази- Номхон Далай”) эрдэм шинжилгээний сэтгүүлд Вашингтон ДС-д байрлах Цөмийн зэвсгээр хөөцөлдөхийн эсрэг төвийн судлаачид болон Олон улс судлалын Монтерейн Институтын хүндэт профессор, Корнеллийн их сургуулийн профессор нарын хамтын бүтээл болох өгүүлэл нийтлэгджээ (99). Өгүүлэлд Олон Улсын Атомын Энергийн ерөнхий захирал Мохамед Эль Барадей 2003 оноос олон улсын цөмийн хаягдлын байгууламж байгуулахыг уриалсан тухай бичжээ. Тун саяхныг хүртэл энэ хариуцлагыг саналаараа хүлээх улс орон гарахгүй байсан ба Монгол улс ганцаараа цөмийн хаягдлын байгууламжийг нутагтаа байгуулах хүсэлт гаргасан гэсэн байна. Цөмийн Энергийн газрын дарга С. Энхбат “цөмийн хаягдал Монголд булшлах тухай албан бусаар ярьсан нь үнэн шүү дээ” гэж 8 сарын 31-нд Засгийн газрын хуралдаанд орж, бие нь муудахын өмнө сурвалжлагчид ярьжээ (97). Ингэж хэлснээрээ тэрбээр АНУ-ын Төрийн Департаментийн албаны дарга Ричард Стратфорд, Японы Гадаад Хэргийн тэргүүн дэд сайд Чиаки Такахаши, Японы Гадаад хэргийн сайд Такияки Мацумото нaртaй нийлээд үнэнийг хүлээсэн дөрөв дэх албан тушаалтан боллоо. Ричард Стратфорд гэгч ноёнтон 2011 оны 3 сарын 29-нд болсон олон улсын хурал дээр Монголд цөмийн хаягдал агуулах тухай ярьсан (71). Японы Гадаад Хэргийн тэргүүн дэд сайд Чиаки Такахаши 2011 оны 5 сарын 9-нд болсон хэвлэлийн бага хурал дээр “Япон улс нь АНУ болон Монгол улстай цөмийн хаягдал булшлах тухай албан бус хэлэлцээр хийж байсан нь үнэн” гэж мэдэгдсэн (100). 2011 оны 7 сард Японы Гадаад Хэргийн сайд Такеаки Мацумото “цөмийн хаягдлыг Монголд булах байгууламж барих төслийн талаар Балид болсон уулзалтан дээр ГХ-ны сайд Г. Занданшатараас лавлаж асуусан бөгөөд гэрээ хэлэлцээр ямар нэг үр дүнд хараахан хүрээгүй байна” гэж ярьжээ (101). “Монголын Цөмийн Санаачлага” хэмээх нэртэй Зүүн өмнөд Азийн орнуудад цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх төслийг Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийг дагаад цөмийн хаягдал агуулах байгууламж барих хэрэгцээ гарсныг ерөнхий сайдын 2011 оны 1 сарын 21-нд УИХ-д хандаж хэлсэн үг гэрчилнэ (61). Чухамдаа уранаа олборлож, чадвал баяжуулаад, ОХУ-д захиалж, түлш үйлдвэрлүүлээд, гадагш гаргаж зараад, хог хаягдлыг нь эргүүлэн авч нутагтаа булшлах нь (87) хэнд ашигтай вэ? Цөмийн хаягдалгүй цэвэр энерги ашиглаx Тайвань, Япон, Солонгос мэтийн Азийн орнуудад ашигтай. Эрчим хүчний хэрэгцээ ихтэй, АЦС нэмж барихаар төлөвлөж буй Хятадад ч ашигтай. Цөмийн түлш захиалгаар үйлдвэрлэх ОХУ-ад ашигтай. Оросын Ангарскийн цөмийн түлшний банк хуучин ЗХУ-ын харъяа орнууд, зүүн Европын орнууд, Иранд цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг тул зах зээл хуваагдсан, өрсөлдөөн үгүй. Харин газрын хэвлийд гэм хоргүй хадгалагдаж байсан ашигт малтмалаа ухаж зарчихаад, оронд нь хэдэн зуун мянган жилээр үхлийн хор ялгаруулах цөмийн хаягдал авcaн Монголд ашиггүй нь тодорхой. Арваадхан хоногийн өмнө Mонгол улсын ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн сурагч хүүгийн цөмийн хаягдлын эсрэг уриалгад гарын үсэг зурсан бол eрөнхийлөгч Ц. Элбэгдoрж долоохон хоногийн дотор 3 туслахаараа өөрийгөө цөмийн хаягдлын асуудалд холбоогүй гэж зарлуулж, ярилцлага өгүүлжээ (102). Гэвч яриа шуугиан намжихгүй байсан уу, өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр хамтарч “Цөмийн хаягдлын тухай” зарлиг гаргажээ (103). Зарлигт: 1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах. 2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох— гэсэн чухал заалтуудыг оруулжээ. Гэвч бодит байдалд зарлиг хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаагаа тайлбарлаваас: 1) Өнөөдөр Монгол улсад мөрдөж буй Цөмийн Энергийн тухай болон Аюултай хог хаягдлыг импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулиар гадны цөмийн хаягдлыг Монголд булшлах бүрэн боломжтой байна. Яаравчлан баталсан 2009 оны Цөмийн Энергийн тухай хуулинд цөмийн хаягдлыг хадгалах, тээвэрлэх, булшлах тухай заасан бөгөөд цөмийн ямар хаягдлыг өөрийнх гэх бас алийг нь хүнийх гэх талаар хуулийн нарийн тодорхойлт алга.
Posted on: Fri, 30 Aug 2013 07:32:41 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015