Их эзэн Чингис хааны нэрээр төв - TopicsExpress



          

Их эзэн Чингис хааны нэрээр төв талбайг нэрлэж, Сvх жанжины нэрийг солих тухайд миний хувийн бодол, дvгнэлт: Мэдээж Чингис хааны нэрийг хvндэтгэж алдаршуулж, тvvгээр бахархах нь зvй ёсны асуудал, vvнийг хэн бvхэн мэдэж байгаа, зөв зvйл гэдгээр нь ч хvлээн авч байгаа. Харин миний ойлгосоноор бас дийлэнхийн vзэл санаа бол Монголын тvvхэнд энэ удаагийн байгаа шиг Тусгаар улсаараа vлдэх боломжийн төлөө жинхэнэ амь хайргvй зvтгэж байсан хувьсгалчид, тэдний манлайлал Д.Сvхбаатар жанжиныгаа vгvйсгэсэн эсвэл тvvний байгуулсан vнэт vйлдлийг vнэгvйдvvлсэн харагдуулж буй (санаатай, санаандгvй алин болохыг мэдэхгvй) НИТХ-ын шийдвэрийг тийм ч таатай хvлээж авахгvй байгаа юм. Чухамдаа хууль бусаар олгогдсон төв хэсгийн гэж vзэж буй нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлvvлж, эвсэл шинээр боломжит газрыг нийтийн талбай болгон Их эзэн Чингисийн нэрэмжит болгон бvтээн байгуулбал ямар ч Монгол хvн дургуйцахгvйгээр барахгvй хөхvйлэн дэмжинэ гэдэг нь гарцаагvй. Нэгэнт бий болсон бодит тvvхийг алдар гавъатай, алдаатай байсан ч хэн ч vгvйсгэж чадахгvй боломжгvй ч зvйл. Ихэнх ардчилал гэж цээжээ хоосон дэлддэг нөхдvvд хэсэг бvлэг хvмvvс асуудалд өргөн цар хvрээтэйгээр ухаалгаар хандахын оронд шууд л Чингис хааныг vгvйсгэлээ, хаан минь гээд л байдаг цагаа тулахаар худлаа гээд байр суурь илэрхийлээд байхын. Миний ойлгож байгаагаар бас уншигдаж байгаагаар хэн ч их хаанаа vгvйсгээгvй гэдгийг ойлгож уншиж, асуудалд хандаасай. Зөвхөн яагаад Жанжины талбайг ийнхvv солих болсонд л сэтгэгдлээ илэрхийлж байгаа. Ямар нэгэн шийдвэр ялангуяа Монголын тvvхэнд vнэ цэнэтэй ач холбогдолтой онцгой гавъяа байгуулсан он цагт хамаарагдах хvмvvсийн талаарх ямар шийдвэрт их буурь суурьтай хандах хэрэгтэй байх. Санал: Хотын тэлэх боломжтой хэсэгт шинээр эзэн Чингис хааны нэрэмжит иж бvрэн цогцолбор талбайг байгуулж, тvvнийг тойрсон шинэ бvтээн байгуулалтыг төлөвлөх нь зөв гарцын нэг байж болох юм. Энэ бол зөвхөн хувь хvн миний vзэл, энэ нь заавал зөв байх албагvй бас буруу байх албагvй ...,
Posted on: Tue, 16 Jul 2013 01:46:25 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015