Компьютерийн їндсэн - TopicsExpress



          

Компьютерийн їндсэн ойлголт Электроник болон электромеханик хэсгїїдээс бїрдсэн тєхєєрємжийг компьютер гэнэ. Энэ тєхєєрємжийг дангаар нь ашиглах боломжгїй бєгєєд дараах зїйлїїд нэгдэж, компьютерийн системийг бїрэлдїїлдэг. Ингэснээр бид єєрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог. - Hardware (техник хангамж) - Software (программ хангамж) - Єгєгдєл, мэдээлэл (тєрєл бїрийн мэдээлэл) - Гарын авлага, материал (компьютерийн программ, тєхєєрємжїїдийг ашиглах гарын авлага) - Хэрэглэгч (компьютерийг ашиглах хїн) - Холболт (телефон утас, радио релейний шугам, утасгїй холболт, сансрын холболт г.м) Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжїїлж, программуудийн тусламжтай боловсруулалт хийн, хадгалах тєхєєрємжинд тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын тєхєєрємжїїд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хэвлэх зэрэг олон тєрлийн їйлдлийг гїйцэтгэдэг. Компьютер нь дараах зїйлїїдээс бїрддэг. - Санах ой - Єгєгдлийг хадгалах тєхєєрємжїїд: хатуу диск, уян диск, компакт диск, tape тєхєєрємж - Оролтын тєхєєрємж : гар, хулгана, микрофон - Гаралтын тєхєєрємж : дэлгэц, принтер, чанга яригч - Тєв процессор (CPU): бїх їйлдлийг тєв процессорт боловсруулдаг Компьютерийг хїчин чадал, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг: - Microcomputer буюу Персонал компьютер : Микропроцессор дээр суурилагдсан хувь хїн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ. - Workstation: Персонал компьютерийг бодоход илїї хїчин чадалтай мєн дэлгэцийн чанар нь илїї сайн байдаг. - Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пїїсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм. - Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пїїс їйлдвэрлэдэг байсан бєгєєд нисэх буудал, банк, санхїїгийн томоохон пїїсїїд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв. - Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Їїнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй єрєєнд байрлуулах бєгєєд ердийн персонал компьютерээс 50000 дахин илїї хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг. Компьютерийн тїїхэн хєгжил 2 DESKTOP Pc Desktop компьютер Энэ персонал компьютерийг ширээн дээр байрлуулах зориулалтаар гаргадаг учраас ширээний компьютер гэж нэрлэдэг. Ширээний компьютер нь процессор, дэлгэц, оролтын тєхєєрємж болох гар, хулганаас бїрддэг. Процессор нь дотроо CD-ROM, built-in модем болон уян диск мєн хатуу дисктэй хамт ирдэг. Процессор нь жижиг, том, єргєн нарийн олон янзын хэлбэртэй байдгаас ширээний доор эсвэл дээр нь байрлуулдаг. Харин дэлгэц ихэвчлэн 14 инчийн хэмжээтэй ирдэг бол їїнээс арай том 17 инчийнх мєн байдаг. Макинтош компьютер 1977 онд анх Apple Computer корпораци нь Apple II персонал компьютерийг гаргасан бол 1984 онд GUI буюу график интерфейс бїхий Макинтош компьютерийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ компьютерийг хэрэглэгч ашиглахад хялбар, ойлгомжтойгоос гадна график интерфейстэй учир єргєн дэлгэр хэрэглэх болсон. Макинтош компьютер нь хулганыг анх ашиглаж эхэлсэн ба график дїрс бїхий обьект дээр дарснаар ямар нэгэн їйлдлийг гїйцэтгэдэг байв. Макинтош компьютерийн микропроцессор нь Motorola, Apple болон IBM корпорацийн микропроцессорууд болох Motorola 8030, 8040, PowerPC бєгєєд IMB компьютерийнхээс бїхэлдээ єєр тул хоорондоо зохицож ажиллах тал дээр бэрхшээлтэй тулгарч байв. iMac нь хамгийн сїїлийн їеийн тєрєл юм. iMac Нэрний эхний їсэг болох i нь Интернэт гэдэг їгийг илэрхийлж байгаа бєгєєд вэб хуудас їзэх хялбар программтайгаараа онцлогтой юм. Анх 1998 оны VIII сард 233 MHz -н процессорын хурд бїхий энэ компьютерийг худалдаалж эхэлснээр хуучин Maкинтош ашиглаж байгаад персонал компьютер лїї шилжсэн хэрэглэгчдээ татах їїднээс хямд їнэтэй гаргасан. iMac -н дараагийн хувилбарийг 1999 оны I сард 5 тєрлийн єнгєтэй, 266 MHz -н хурд бїхий PowerPC процессортой гаргасан. Handspring Handspring гэдэг нь зєєврийн компьютер болон organizer їйлдвэрлэдэг компанийн нэр юм. Palm компьютертэй тєстэй, мєн PalmOS їйлдлийн системийг ашигладаг, гарт багтахуйц хэмжээний энэ компьютерийг Visor гэдэг. Visor дахь єгєгдлийг бусад тєрлийн компьютер лїї шилжїїлэхэд хялбар байдаг. Тэмдэглэгээ хийх, хїмїїсийн нэр, утасны дугаар хадгалах, цагийн хуваарь гаргах, дэлхийн улсуудын цагийг харах, тооны машинтай ажиллах, вэб хуудас їзэх, пейжерийн системийг ашиглах, MP3 дуу сонсох, GPS буюу байрлал тогтоох зэрэг їйлдлїїдтэй. Handheld Халаасанд багтах жижиг хэмжээний, гартаа барьж байгаад ашиглаж болохуйц компьютерийг handheld компьютер гэдэг. Энэ компьютерийг мєн PDA буюу Personal Digital Assistant гэж нэрлэдэг. Handheld компьютерийг дотор нь гарыг ямар нэг зїйлээр орлуулсан (grafitti) эсвэл жижиг хэмжээний гартай гэж 2 хуваадаг. Хамгийн анхны handheld компьютер нь Apple корпорацийн гаргасан Newton бєгєєд їїнийг сїїлд нь худалдаанаас татаж авсан. Сїїлийн їед єргєн дэлгэр хэрэглэгдэж байгаа handheld компьютер нь 3Com корпорацийн гаргасан PalmPilot юм. Мєн Philips, Casio, NEC, Compaq зэрэг корпорациуд нь жижиг гартай handheld компьютерийг їйлдвэрлэж байгаа. Энэ компьютерт ашиглаж байгаа гол 2 їйлдлийн систем нь WindowsCE, EPOC зэргїїд юм. Handheld компьютерийг гол тєлєв хїн єєрийн хувийн хэрэгцээндээ ашигладаг тул цагийн хуваарь гаргах, хїмїїсийн нэр, утасны дугаар хадгалах, тооны машинтай ажиллах, тэмдэглэгээ хийх, мєн имэйл солилцож, вэб хуудас їзэх зэрэг їйлдлїїдтэй байдаг. Hewlett-Packard компани нь саяхан єнгєт дэлгэцтэй handheld компьютерийг їйлдвэрлэн гаргасан байна. 3 HARDWARE Hardware буюу техник хангамжийн їндэс Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг: - Input (оролтын) - Processing (боловсруулалт хийх) - Storage (мэдээлэл хадгалах) - Output (гаралтын) - Communications (xолболтын) Оролтын тєхєєрємжийн гол їїрэг нь єгєгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хєрвїїлэх явдал юм. - Гар - Хулгана - Микрофон Боловсруулалт хийх тєхєєрємж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хїлээн авч, гїйцэтгэх їїрэгтэй. Жишээ нь хїснэгтэн мэдээлэл дээрх мєнгєний дїнг нэгтгэж гаргах гэх мэт. - Central Processing Unit (CPU) - Random Access Memory(RAM) Мэдээлэл хадгалах тєхєєрємжийн їїрэг нь єгєгдєл, программ хангамж зэрэг бїх тєрлийн мэдээллийг удаан болон тїр хугацаагаар хадгалах їїрэгтэй. - Уян диск - Хатуу диск - Оптик диск - Zip диск - Tape тєхєєрємж Гаралтын тєхєєрємжийн їїрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хїргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м - Дэлгэц - Принтер - Чанга яригч Холболтын тєхєєрємжийг нэг компьютерээс нєгєє рїї холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг. - Модем - Кабель BIOS (attached) 4 Motherboard Motherboard гэдэг їгийг орчуулбал їндсэн буюу эх хавтан гэсэн їг бєгєєд энэхїї хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементїїдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм. Анхны персонал компьютер зохион бїтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах тєхєєрємжїїд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин їеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний тєхєєрємжєєс бусад бїх л дагалдах хэрэгслээ єєр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан тєхєєрємжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хєгжлийн ийм тївшинд хїрсэн явдал компьютер їйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол їр дагавар єгсєн юм. Юуны ємнє їйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд їр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий. Харин ямар сєрєг їр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс єгєх алдааг оношлоход хїндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерїїдийн хувьд амаргїй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах тєхєєрємжїїдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хєгжлийн єндєр тївшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч бодолцоогїй їхлїїт тєхєєрємж биш юм. Дагалдах тєхєєрємжїїд motherboard дээр байрлахдаа тус бїртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бєгєєд энэ хаягуудыг давхардуулахгїйгээр, expansion slot дээр нэмж карт суулган ажиллуулж болдог байна. Desktop компьютерт єнєє їед єргєнєєр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сїїлийн їеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм. Motherboard дээрх компьютерийн элементїїд: - Микропроцессор (CPU) - BIOS - Санах ой - Expansion slot CPU Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмїїд їйлдвэрлэдэг. Єндєр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM тєрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерїїд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh тєрлийн компьютерїїд Motorola чипийг хэрэглэдэг. RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв. Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III тєрлийн чипїїдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илїї болж, ингэснээр їйлдлийг богино хугацаанд гїйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сїїлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт. 5 Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипїїдийг гаргаснаас хамгийн сїїлийн їед Power????? чипийг їйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны їйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сїїлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм. Memory (санах ой) Санах ой нь персонал компьютерийн микропроцессор єгєгдєлд богино хугацаанд хїрэх, командыг тїргэн гїйцэтгэх їїрэг бїхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хїчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал їзїїлэлт болдог. Компьютерийг асаахад їйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сїїлийн їед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бєгєєд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу тїїнээс дээш байх нь илїїтэй гэж їздэг. Зєєврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн тєрєлтэй байдаг: - RAM (Random Access Memory) Персонал компьютер ажиллаж байх їед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжїїлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос єгсєн командын дагуу єгєгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рїї бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бїрэн алддаг байна. Харин дахин асаахад їйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллїїд хэт ихэссэн єєрєєр хэлбэл тїїний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба їїнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан їед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу out of memory гэсэн алдааг єгдєг байна. - ROM (Read Only Memory) Тогтмол санах ой руу єгєгдлийг бичих боломжгїй зєвхєн уншдаг бєгєєд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Тїїний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч єєр дээрх мэдээллээ алдалгїй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг. - PROM (Programmable read-only memory) Энэ тєрлийн санах ойд программийг хадгалж болох бєгєєд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгїй зєвхєн єєр тийшээ зєєж хадгалах боломжтой. - EPROM (Erasible programmable read-only memory) PROM-н нэг тєрєл бєгєєд программийг бичиж мєн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг. - EEPROM (Electrically erasable programmable read-only memory) Мєн PROM-н нэг тєрєл бєгєєд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн тєрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггїй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хїчдэл тїїнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ тєрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм. Гэхдээ RAM, ROM-г зєвхєн персонал компьютерт байдаг гэж їзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах тєхєєрємжїїд єєртєє санах ойтой байдаг байна. 6 RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн тєрєлтэй: VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд їндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа тїїний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт єєрєєр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бїхий тєхєєрємжийн хїлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сїїлийн їеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нєлєєлсєн юм. RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг тєрєл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь єгєгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хїртэл юм. 1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер їйлдвэрлэгчдийн консерциум єєр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа. Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулах юм. NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг тєрєл нь SRAM бєгєєд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нєгєє нэг тєрєл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бїрддэг. MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бїр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бїхий энэ санах ой нь єєрийн гэсэн оролт гаралтын порттой. Єгєгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бєгєєд ингэснээр 24-bit єнгє бїхий 1024x768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мєн зарим тєрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа. SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илїї хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо їргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагїй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр їїссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг їйлдвэрлэх зардал нь єндєр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг. SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хїртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илїї єндєр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хїртэлх MHz бїхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгїй юм. SIMM DIMM EDO DRAM BEDO DRAM HDD (Hard Disk Drive) Хатуу дискийн тєхєєрємж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг механизм юм. Хатуу дискийн тєхєєрємжийг ихэвчлэн hard drive гэж дууддаг ба їїнийг хїмїїс 7 ихэвчлэн хатуу диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа їїрэгтэй 2 зїйл юм. HD (Hard disk) Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD-гийн нэг хэсэг бєгєєд томоохон хэмжээний єгєгдлийг хадгалах зориулалт бїхий тєхєєрємж юм. Сїїлийн їеийн компьютерт дагалдаж ирж байгаа хатуу дискийн хэмжээ нь ихэвчлэн 1 Gb-с дээш байгаа. Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байдаг ба тїїнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх їед тїїний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний тєхєєрємж нь мэдээлэл унших, бичих хэд хэдэн толгойтой байна. Компьютерт хэрэглэгдэж байгаа бїх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамжийг ашиглахаасаа ємнє хатуу дискэнд бичиж, компьютерт суулгаж єгдєг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд тєрєлжсєн нэр бїхий директорыг ашиглана. Хатуу дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ. Жишээ нь: MS Word программ 16Мb, Windows 95 їйлдлийн систем 40Мb зай эзэлдэг. 80386SX,880386DX,80486SX микропроцессортой бол голдуу 40-120Мb ,80486 DX бол 120- 210Мb багтаамжтай хатуу дисктэй байдаг. Хатуу дискийн motherboard-д залгадаг интерфейс нь IDE, EIDE, SCSI тєрлийнх байдаг. EIDE интерфейстэй UltraDMA/66, UltraATA/66 дискнїїд єгєгдлийг 66 Мbps хурдаар дамжуулдаг. Мєн зєєврийн компьютерт зориулсан кредит картны хэмжээтэй хатуу диск байдаг. Хатуу дискийг голчлон Seagate, Quantum фирмїїд їйлдвэрлэдгээс гадна Maxtor, Fujitsu, Samsung, Western Digital зэрэг компаниуд ч єєр єєрсдийн технологийг ашиглан їйлдвэрлэдэг. Seagate фирмийн хатуу диск FLOPPY DISKETTE DRIVE (FDD) Персонал компьютерийг анх ажилд бэлтгэхэд хамгийн их хэрэгцээтэй байдаг дагалдах тєхєєрємж бол FDD буюу та бидний нэрлэдгээр уян дискний тєхєєрємж юм. FDD нь соронзон оптик буюу соронзон орны тусламжтайгаар биетийн оптик чанарыг єєрчлєх аргад тулгуурлагдан хийгдсэн байна. Тэгвэл FDD чухам ямар їїрэг гїйцэтгэдэг вэ гэдгээс эхлэе. FDD нь персонал компьютерийн хувьд гадаад санах байгууламж болдог уян дискийг ажилд бэлтгэх тїїнд мэдээллийг хадгалах, хадгалагдсан мэдээллийг хуулах, буюу уг мэдээлэлд шууд хандан ямар нэг їйлдэл хийхэд гол удирдлагын буюу холболтын тєхєєрємж болдог байна. FDD 3.5 ба 5.25 гэсэн хоёр янз байдаг. Харин сїїлийн їед 5.25 ийн FDD-г ашиглах нь ховор болсон билээ. 8 FLOPPY DISKETTE (Уян диск) Бага хэмжээний мэдээллийг хадгалах зориулалттай гадаад санах байгууламж юм. Уян дискийг хэмжээгээр нь 2, багтаамжаар 4 хувааж болно. Хэмжээний хувьд 3.5 ба 5.25 инч, багтаамжийн хувьд 3.5-ийн 1.44mb, 2.88mb, ба 5.25-ийн 360kb, 1.2Mb гэсэн 4 янз байдаг байна . Эдгээрээс хамгийн єргєн хэрэглэгддэг нь 3.5ийн 1.44 mb багтаамж бїхий диск юм. Уян дискний Write protect гэж юу вэ? Дискэнд файл хуулах, хуулсан файлаа санамсаргїйгээр єєрчлєхєєс болон тїїнийгээ вирустїїлэхгїй байх нь уян диск ашигладаг хїний хувьд чухал асуудал байдаг. Їїнд зориулсан хамгийн бодит хамгаалалт бол доорх зураг дээр сумаар заагдсан хэсэг юм. Энэ нь дискэнд гаднаас ямар нэг мэдээлэл хуулагдахаас хамгаалдаг. 5.25-ийн дискний хувьд хамгаалалт уг сэтэрхийг бєглєх байдлаар хийгдэнэ. Харин 3.5-ийн дискэн дээр зориулалтын тїгжээг нээлттэй байдалд байлгавал хамгаалалттай харин хаасан байвал диск руу бичиж болно гэж їг. 9 Tape drive Tape drive нь tape дискнээс файл унших, хуулахад зориулсан тєхєєрємж. Харин Tape нь томоохон хэмжээний мэдээллийг хуулж, хадгалахад зориулсан цахилгаан соронзон диск юм. Tape -ийг mainframe компьютер дэхь их хэмжээний мэдээллийг нєєцєлж, архивлан хадгалахад ашигладаг. Харин персонал компьютер дэхь их хэмжээний мэдээллийг архивлан хадгалах зориулалтаар сїїлийн їед шинээр нэвтэрч, нилээд єргєн дэлгэр ашиглагдаж байгаа цахилгаан соронзон диск нь Iomega корпорацийн Zip диск юм. Томоохон системийн архивийг Digital Linear Tape Drive (DLT) дээр хийдэг. Энэ DLT тєхєєрємж нь секундэд 800 Kbyte мэдээллийг хуулах боломжтой бєгєєд нэг диск нь 20-40 гигабайт багтаамжтай. Mainframe computer Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пїїс їйлдвэрлэдэг байсан бєгєєд нисэх буудал, банк, санхїїгийн томоохон пїїсїїд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв. Монитор Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дїрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Єєрєєр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллїїд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтїїд бїгд энэ л тєхєєрємжийн дэлгэц дээр харагддаг билээ. Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бїхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм. Монитор гэдэг нь компьютер дэхь зїйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид тєхєєрємжийг хэлдэг. Харин display нь зєвхєн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нєгєєдєє багтаж байдаг нэг бїхэл зїйл (эд анги) юм. Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх їед . . . cannot displayed!!! гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггїй. Мєн зєєврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зєєврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог. Дээрхээс їзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хїмїїс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг. 10 Монитор хэдэн янз вэ? Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар тєрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх їзїїлэлтїїдээр тодорхойлно. Єнгє ба resolution (єнгє ялгаруулалт) Анхны компьютерїїдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол єнєєдєр ихэвчлэн єнгєт дэлгэцтэй мониторуудыг їйлдвэрлэх болсон байна. Энэ їзїїлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм. Харин хэдэн єнгєєр харуулж чадаж байгаагаас уг дисплейний єнгєний їзїїлэлт тодорхойлогддог байна. - Monohrome display Adapter нь хар цагаан хоёр єнгєтэй, 1970 онд гарсан. - CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, єнгєр ялгаруулалт нь хєндлєнгєєр 320 pixel, босоогоор 200 pixel хїртэл байх ба дєрвєн єнгєтэй. - EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан єнгєтэй, хєндлєнгєєр 640 босоогоор 350 pixel -тэй. - VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бєгєєд 640 x 480 pixel бїхий 16 єнгєтэй, эсвэл 320 x 200 pixel бїхий 256 єнгєтэй байхаар сонгож болдог. - XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бїхий 16,000,000 єнгєтэй эсвэл 320 x 200 pixel бїхий 65,536 єнгєтэй байхаар сонгож болдог. - SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 єнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг. Дэлгэцийн хэмжээ Мониторын дэлгэцийг тїїний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг. Їйлдвэрлэсэн технологи Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бїтээгддэг. Бусад тєрлийн технологиор бїтээгдсэн дисплейнїїд маш нимгэн байдаг бєгєєд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна. Энэ тєрлийн дисплейд LED - гэрлэн диодын LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнїїд багтдаг. Принтер (хэвлэх тєхєєрємж) Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй тєрєл бїрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бїхий тєхєєрємжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дїрс, фото зураг, хїснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, тєрєл, їнэ єртєгєєрєє хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх тєрлєєр нь dot- matrix буюу матрицийн принтер, inkjet буюу черниллэн хортой принтер мєн сїїлийн їед єргєн нэвтэрч буй laserjet буюу лазерийн принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, єнгєт гэж 2 тєрєлтэй байдаг. Єнгєт принтерийн нэг хуудас хэвлэх єртєг нь монохром лазер принтертэй харьцуулахад єндєр 11 байдаг хэрнээ хэвлэлтийн хурд нь удаан байдаг. Сїїлийн їед олон їйлдэлтэй принтерийг олноор їйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх тєдийгїй хувилах, факс дамжуулах, хїлээн авах, сканердах зэрэг їйлдлїїдийг хийдэг. Факс боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бєгєєд Brother MFC-7150c, Brother MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet R80, HP office Jet T65 принтерїїд дэх цэгийн оптик нягтшил ихтэй тєдийгїй хар цагаан болон єнгєт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-8300, 8600 принтерїїд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх принтерїїд нь 3-5 хуудас хувилах хїчин чадалтай байдаг байна. Принтер нь компьютерт 2 тєрлийн портоор залгагддаг. Хамгийн єргєн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нєгєє нь сїїлийн їед ашиглагдаж буй єндєр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм. Принтерийн чанарыг їнэлэх 4 хїчин зїйл: - Єнгє Ямар нэгэн дїрс, зурагтай материалыг хэвлэхэд єнгє гол хїчин зїйл болдог. Єнгєт принтер нь хар цагаан болон єнгєт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зєвхєн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно. - Resolution (єнгєний ялгарал) Принтерийн єнгєний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн єнгєний ялгарлын тохиргоог 150 dpi болгоод нэг хуудас хэвлэх, мєн 300 dpi болгоод єєр нэг хуудас дээр нэг ижил текстийг хэвлэхэд 300 dpi тохируулгаар хэвлэсэн хуудас нєгєєгєєсєє илїї тод харагддаг. - Хурд Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Єнгєт принтерийн хурд удаан байдаг байна. Їнэ єртєг ихтэй принтерїїд ихэвчлэн хурд ихтэй тїргэн хэвлэдэг байна. Зарим удаан принтерїїд 3-6 хуудсыг минутанд хэвлэх нь ч бий. - Санах ой Ихэнх принтерїїд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Єєрийн гэсэн санах ойтой принтер нь дїрс, зурагтай болон хїснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Принтерийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд їйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 5L, Xerox DocuPrint C11, Okidata Okipage 12I гэх мэт. HP DeskJet 870Cxi єнгєт принтер 12 Keyboard Keyboard буюу гар нь хулганы адил компьютерийн оролтын тєхєєрємж юм. Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бvхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулдаг. Гар нь цахилгаан бичгийн машинтай адил боловч хэд хэдэн илvv товчлууртай . Товчлууруудыг дараахь маягаар ангилдаг. Їvнд: - Їсэг болон тоот товчлуурууд - Цэг, тэмдгийн товчлуурууд - Тусгай vйлдлийн товчлуурууд Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг QWERTY ба DVORAK гэж ангилдаг. 1. QWERTY гарыг (гарны товчлууруудын дээд эгнээн дэхь эхний 6 vсгээр нэрлэжээ) 1800 онд механик бичгийн машинд зориулж бvтээсэн. 2. DVORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд АНУ-ын эрдэмтэн Дворак бvтээсэн байна. Энэ гарын давуу тал нь ажиллахад хялбар, 2-3 долоо хоног дадлага хийхэд л хангалттай хурдан бичиж сурдаг байна. Ер нь 3 тєрлийн гар байдаг. Їvнд: 1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай 2. АТ гар - 84 товчлууртай 3. Єргєтгєсєн гар - 101 товчлууртай Эдгээр гарууд нь control,return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг. IBM гар дээр энэ товчлууруудаас гадна page up, page down, home, end, insert, pause, num lock, scroll lock, break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг. Гарны компьютерт залгадаг оролтын хэлбэр нь 2 янз байдаг: DIN буюу 5 хєлтэй бvдvvн залгуур. PS/2 буюу 5 хєлтэй жижиг залгуур Компьютер дэхь гарны оролт нь DIN байгаад PS/2 залгууртай гарыг ашиглах тохиолдолд доорх хувиргагчыг ашиглана. 13 Apple Macintosh компьютерт зориулсан хэд хэдэн гар байдаг. Эдгээр гар нь стандарт ба єргєтгєсєн 2 тєрлийнх байдаг ба єргєтгєсєн гар нь илvv 15 товчлууртай. Alt - Alternate гэсэн vгийн товчлол, хоёрдахь control товчлуурын vvрэг гvйцэтгэнэ. Arrow- Ихэнх гар 4 тийшээ сумтай товчлууруудтай байдаг ба эдгээрийн тусламжтай курсорыг сумын заалтын чиглэлд хєдєлгєнє. Backspace- Курсороос зvvн тийш байрлах тэмдэгтийг устгах ба энэ зvгт курсорыг шилжvvлнэ. Caps lock- Энэ товчлуур дараастай байхад бvх vсэг томоор гардаг. Ctrl- Control гэдэг vгийн товчлол, бусад товчлууруудтай хамтарч vйлдэл хийнэ. Delete- Зарим компьютер дээр Del гэж товчоор нэрлэсэн байдаг. Курсорын баруун талын тэмдгvvдийг мєн идэвхжvvлсэн объектуудыг устгах боловч курсорыг зєєдєггvй. Enter- Командыг оруулах болон курсорыг дараахь мєрєнд шилжvvлэхэд хэрэглэнэ. Зарим гар дээр return гэж тэмдэглэсэн байдаг. Esc- Escape гэдэг vгийн товчлол.Tєхєєрємжvvд рvv тусгай код илгээх ямар нэг программаас гарахын тулд хэрэглэнэ. Fn- Function гэдэг vгийн товчлол. Бусад товчлууруудтай хамт vйлдэл хийх ба ямар программ дээр ажиллаж байгаагаасаа хамаарч єєр єєр vvрэг гvйцэтгэнэ. Эдгээр товчлууруудыг зєєврийн компьютер дээр илvv ашигладаг. Function- F1, F2 г.м тусгай товчлуурууд. Эдгээр товчлууруудыг зєєврийн компьютер дээр илvv ашигладаг. Return- Enter товчлуурын єєр нэг нэр. Mouse Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хєдєлгєєнийг хянах vvрэг бvхий хатуу хавтгай гадаргуу дээгvvр гvйж ажилладаг жижиг тєхєєрємж юм. Энэ тєхєєрємж хэмжээ, хэлбэр дvрс, єнгє, хєдєлгєєнєєрєє хулганатай тєстэй учир ийм нэртэй болжээ. Товч тvvх Бидний єдєр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг тєхєєрємж хєгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхvv тєхєєрємжийг хийх санаа Дуглас Энглбартад анх тєрсєн боловч єнєєгийн дvр тєрхєє олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр vеэс хойш компьютерийг ашигладаг арга бvхэлдээ єєрчлєгдєж, ажиллагаа хєнгєвчлєгдсєн. Ажиллах зарчим Хулганы тусламжтай бид чиглvvлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелvvлж хариу єгдєг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад тємєр эсвэл пластмассан гэр, бємбєлєг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно. 14 Компьютерийн хєгжлийн эхэн vед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагvй. Яагаад гэвэл тэр vед компьютерт холбогддог тєхєєрємжvvд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр vеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил vvрэг гvйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бvтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан. 1970-аад онд light pen ( гэрэлтvvлэгч), joystick (гар удирдлагатай тєхєєрємжvvд) г. м хэрэгслvvдийг ашиглаж байв. Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь vнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагvй хямд авсаархан хулгана компьютерийн ертєнцєд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь vйлдлийн системд дэмжлэг авахгvй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана єргєн хэрэглэгдэх болсон. Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч єєр єєр vvрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бєгєєд зvvн талынх нь єргєн хэрэглэгддэг. Windows vйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рvv хуулж болно. Солгой хvмvvст зориулсан хулгана байдаг. 3 товчлууртай хулгана Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас єгєгддєг олон vйлдлээс чєлєєлєгдсєн. Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. Їvнд: 1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно. 2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно 3. Утасгvй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгvй. Харин радио долгион эсвэл инфра туяаны тусламжтай компьютерт холбогддог. PS/2 холболттой хулгана сериал холболттой хулгана 15 Єнєєдєр хэрэглээнд байгаа ихэнх хулганууд PS/2 хэлбэрийн холбогчтой. Микрофон Компьютерээс интернэтийн сїлжээгээр дамжуулан аль нэг компьютерийн хэрэглэгч болон ердийн телефон утас руу залган ярихад микрофоныг ашигладаг. Микрофон доторх диапрагм нь дуу авиаг электрон аудио сигнал руу хувиргадаг. Модем гэж юу вэ? Модем нь Modulator Demodulator гэсэн vгний товчлол бєгєєд компьютерт боловсруулсан єгєгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vїрэгтэй. Мєн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ. Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvїлээр 56Kbps хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мєн єндєр хурдын xDSL системийн модемыг ашиглах болсон. Модемын боломжууд Voice modem Fax modem Error correction Data compression Flow control UART data buffering Модемыг дотор нь software мєн hardware гэж 2 ангилдаг. Модем нь модуляци, демодуляци хийхээс гадна алдааг шалгаж засах, компресс хийх зэрэг vйлдлvїдийг гvйцэтгэдэг ба Hardware модем нь энэ бvгдийг дагнан хийдэг. Харин software модем нь бие дааж бvх vйлдлийг хийх боломжгvй бєгєєд vїнийгээ процессортой хамтран гvйцэтгэдэг. Ийм учраас процессорын хурд сайн байх шаардлагатай. US Robotics буюу 3Com -н Winmodem нь модуляци, демодуляцийг єєрєє гvйцэтгээд алдаа шалгаж засах (Hardware error correction), компресс хийх (Hardware compression) vйлдлийг нь процессор гvйцэтгэдэг. Энэ модем нь ихэвчлэн шинэ компьютертэй дагалдаж ирдэг. HSP (Host Signal Processing) модемын хувьд дээрх 2 vйлдлийг бие дааж хийх боломжгvй зєвхєн процессор нь гvйцэтгэдэг тул Pentium II 300Mhz -с дээш хурдтай байх шаардлагатай байдаг. Модемын стандарт протоколууд Bell/CCITT/ITU-T Standarts Data Transfer Protocols Modulation Protocols/V.standards TCP/IP, SLIP/PPP protocols Модемыг єгєгдєл дамжуулах горимоор нь asynchronous, synchronous гэж 2 ангилдаг. Модемын тєрлvїд Гадуур модем Дотуур модем Built-in модем 16 Onboard модем PCMCIA модем Модем нь компьютерт суухдаа COM порт болон IRQ эзэлдэг. Мэдээллийг хvлээн авах дамжуулах vйлдлийг зэрэг гvйцэтгэж чадахуйц модемыг full-duplex vйлдэлтэй гэнэ. Харин хvлээн аваад дараа нь дамжуулах эсвэл дамжуулчихаад хvлээн авах боломжтой модемыг half-duplex vйлдэлтэй модем гэдэг. Бусад модемууд ISDN modem xDSL modem Rack modem Cable modem Palm modem Null modem Модем vйлдвэрлэдэг гол том компаниуд нь 3com, Motorola мєн Rockwell юм. Sound card (дууны карт) Sound card нь дууг компьютерээс speaker буюу чанга яригч руу гаргах мєн микрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах боломжийг олгодог. Уг картыг компьютер дотор байрлах expansion slot-д суулгадаг. Карт нь ISA эсвэл PCI тєрлийн слот бїхий байж болно. Бараг бїх дууны карт нь дууг электрон хувилбараар гаргадаг стандарт болох MIDI-г ашигладаг. Дууны карт нь тоон єгєгдлийг аналог сигнал руу хувиргадаг 2 їндсэн аргыг хэрэглэдэг: - FM синтизатор - Wavetable синтизатор Video card Компьютер дээрх дїрсийг дэлгэц дээр гаргах боломжтой картыг хэлдэг. Мєн видео адаптер ч гэж нэрлэдэг. Cable Coaxial cable Fiber optic Nullmodem cable Paralel cable STP Serial cable Twisted pair UTP
Posted on: Tue, 05 Nov 2013 02:18:45 +0000

Recently Viewed Topics




© 2015