Сайтуудаас устаад байгаа нийтлэл - TopicsExpress



          

Сайтуудаас устаад байгаа нийтлэл гэх юм? Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман АНУ-д амьдарч байгаа монгол эхнэр рүүгээ явсан аж. Тэрээр Монголд буцаж ирж ажиллаж, амьдрахгүйгээр шийдсэн бололтой. Учир нь тэрээр явахаасаа өмнө манай урлагийнхны талаар, бодит байдлыг хэнээс эмээлгүй, нүцгэн үнэнээр нь дэлгэж, хатуухан үгтэй ярилцлага өгчээ. Тэрээр 2013 он болчихоод байхад 1980-аад онтой адилхан сэтгээд байна. Аль ч улс оронд очиход залуучууд нь их хүчтэй байдаг бол энд урлагийн хөгшин мафи” нь их хүчтэй байсаар байна. “Чи миний дууг дуулахын бол би чамайг дэмжинэ, ивээн тэтгэнэ. Харин миний дууг дуулахгүй бол туслаж чадахгүй” гэсэн сэтгэлэгээтэй байдаг юм билээ. Заримдаа аргагүйн эрхинд залуучууд хөгшин сэтгэлгээтэй дуу дуулж, хөгшин сэтгэлгээтэй нэвтрүүлэгүүдэд оролцдог. Намайг анх ирэхэд Харанга, Сараа, Хурд, Никитон гэх мэтчилэн цөөхөн хамтлаг дуучид монголын хөгжмийн ертөнцөд зонхилж байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Залуу хамтлаг дуучид дутагдаж байсан бол одоо ч бас хэвээрээ л байна. Залуучуудыг дэмждэггүй хуучин “коммунист” сэтгэлгээтэй хүмүүстэй хамгийн түрүүнд тэмцмээр санагдсан. Тэр хүмүүс 10 жилийн, 20 жилийн өмнө алдартай хүчтэй байсан байж болно гэхдээ одоо залуучуудаа дэмжих хэрэгтэй. Гэвч тэд 10 жилийн өмнөх хүчээ алдахыг хүсэхгүй, халааг нь авах залуусаа бодохгүй байна. Ер нь бол 50 настай хүмүүс гэртээ сууж байдаг шдээ /инээв/. Тэгэхгүй 50 хүрчихээд залуучуудын чиг хандлагыг заах гээд хичээх хэрэггүй, харин тэдний хийх гэсэн шинэлэг бүхнийг дэмжих хэрэгтэй. Би залуу уран бүтээлч, залуу зохиолчийн дууг дуулах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж урлаг хөгжинө. Залуучуудыг өөрөөсөө зайлуулсан, гишгэсэн тэр “мафи”-ийн эсрэг тэмцсээр залхаж байна. Монголын урлаг өөрчлөгдөөгүй. Миний амнаас гарч байгаа үг гашуун ч гэсэн үнэхээр ямар ч өөрчлөлт гараагүй гэж бодож байна. Хэн хэн нь урлагийг атгаж байсан тэр хэвэндээ л байна. Залуучуудын орон зай үнэхээр хязгаарлагдмал байна. Тийм болохоор интернетийг би уран бүтээлээ олны хүртээл болгох зөв орчин гэж боддог. Яагаад гэхээр интернетэд залуус чөлөөтэй сэтгэгдэлээ бичиж, бие биенээ дэмжиж, бие биенийхээ хөгжмийг худалдаж авч болно. Тэд нар өөрсдийн уран бүтээлээ хийгээд л явна. Нөгөө нэг “томчууд”-тай сайхан харилцаатай байх гэж хичээх хэрэггүй болно. Залуучуудад авъяас нь байна, чадвар нь байна. Нэг хөгийн зүйл нь тэмцээний дараа тэдэнд ямарч карьер байхгүй. Одоо бодоод үзэхээр нэвтрүүлгийн дараа жил болгоны 25 гээд таван жилийн 115 / сүүлийн жил 15 / дуучинтай болчихлоо. Одоо яах вэ? /инээв/. Энэ наадмаас Дөлгөөн, Цэлмүүн, Хишигдалай, гээд цөөхөн залуус яг уран бүтээл хийж байна. Анх UBS телевиз гоё нэвтрүүлэг эхлүүлсэн ч сүүлийн гурван жил нь авъястнууддаа төвлөрөхийн оронд шүүгч нарын “ток шоу”-ны хандлагатай болж утгаа алдсан гэж бодож байна. Энэ бас нэг талаараа миний буруу л даа. Утгаа алдаад эхлэхэд нь больчих ёстой байсан юм. Надад мөнгө их өгч байсан болохоор би шүүгчээ хийсээр л байсан. Балхаа ах хүн болгонтой холбогдож хамтран ажиллахыг хүсдэг. Түүний талаар муу хужаа, хятадын эрлийз, хүүхдүүдийг ашиглан мөнгө олж байна аа гэж зарим нь шүүмжилдэг нь намайг эмзэглүүлдэг. Тэр миний санаанд оромгүй зүйлсийг хийдэг. Яг санал нийлдэг зүйлүүдийг ч хийдэг. Тэр хайр, хамтын ажиллагаа, эв нэгдлийг эрхэмлэдэг сайн “хар тамхины наймаачин”. Энэ нь хэнтэй яаж, ямар гэрээ хийхээ сайн мэддэг гэсэн үг. “Universe Best Songs” нэвтрүүлэг дууссаны дараа оролцогч хүүхдүүд нь “00 цаас” шиг хэнд ч хэрэггүй хаягддагт нь үнэндээ залхаж байна. Шоу нэвтрүүлгээ гаргахдаа маш их мөнгө зардаг хэрнээ дараагийнх нь үр дүн нь бага байдаг. Залуу хүн өөрийнхөө цаг завыг зарцуулаад тэрхүү шоуг өөрийнхөөрөө чимж байгаагийнхаа хариуд мөнгө авч байх ёстой. Урлагийн “Томчууд” болохоор залуучууддаа туслаад хөлс хөдөлмөрийг нь үнэлэхийн оронд “Би чиний ах биз дээ. Чи миний дүү биздээ. Үнэгүй ажилла” гээд төлбөр мөнгө өгдөггүй. Энэ чинь эцсийн эцэст юу юм бэ? Ямар нь новш нь юм бэ? Тэгсэн мөртлөө өөрсдөө LX 570, Rаngrover унаад л, худлаа инээгээд л, НҮБ-ийн дуу дуулаад л, янз бүрийн юм хийх гэж оролдоод л, худлаа жүжиглээд л…Энэ бол зүгээр л нэг хараал идсэн “ШОУ” л байхгүй юу даа. Би ийм хөгийн шоунаас залхаж байна. Хүүхдүүдэд туслах гээд байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй шүү дээ. Жинэнээсээ тэдэнд туслах хэрэгтэй. Ямар нэгэн хэв маяг байх ёсгүй. Хэрвээ хүүхэд бит бокс хиймээр байвал хийж л байг л дээ. Хүссэн л юмаа хийг. Энэ чинь шинэ үе шүү дээ. Шинэ зүйл байх ёстой ш дээ. Тэрнээс биш хуучинсаг сэтгэлгээгээрээ хашаад хориод байх ёсгүй. Залуучууд өөрсдийгөө илэрхийлэхийг хүсэж байгаа, хүсэл мөрөөдлөө гаргахыг хүсэж байгаа, бидэнд шудрага хандаасай гэж хүсэж байгаа, дуу дуулчихаад мөнгөө адилхан л авахыг хүсэж байгаа. Иймээс залуучуудыг давтан давтан хуураад хүсэл мөрөөдөл дээр нь дэвсээд байвал тэд нар “том” болоод мөн л өөр хүмүүсийн мөрөөдөл дээр дэвслэх болно. Зарим нэг урлагийн томчууд гэгдэх тэр “хараал идсэн” хүмүүс иймэрхүү харилцаагаа зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ байдал нь тойрог шиг тойроод, үеийн үед иймээрээ л байна. “Making the band” жоохон мөнгөгүй шоу байж болно. Тэрхүү гаргаж байгаа хамтлагууд нь муу, ам барьдагийг хүмүүс мэддэг хэрнээ л сонсоод Like дараад comment бичдэг. Энэ чинь л шинэ үе байхгүй юу даа. Гэхдээ сонсогч залуучууд гадаадын K-pop урсгалын биш M-POP дууг сонсохыг хүсэж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголчууд өөрийн Жастин Бибер, Аделийг хүсэж байна. Харамсалтай нь нэг өөр өнгө төрхтэй хамтлаг, дуучин гараад ирэхэд дэмжиж тусладаг нь цөөхөн. Хэн ч тусалж дэмжихгүй байгаа болохоор тэд өсөж дэвжих боломжгүй байгаа юм. Хоёулаа хожино гэсэн нэр томъёог Монголчуудыг ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Хамтарч ажиллаад үр шимийг нь хоёулаа хүртэнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэр чамайг өргөнө чи түүнийг өргөнө. Тэгэхгүй бүгд хуваагдаад хамраа сөхөөд суучихаад бие биенийхээ эсрэг хийж байгаа юм шиг дуу хийгээд л, чи тэрэнтэй хамтарч ажиллаж байгаа юм бол би чамтай ажиллахгүй гээд эхлэдэг. Нэг бол чи миний найз, нэг бол чи түүний найз гэсэн сэтгэлгээтэй. Чадах чадах зүйлээрээ бие биендээ туслаж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй шүү дээ. Тэгсэн атлаа Концерт дээр бүгдээрээ юу ч болоогүй юм шиг хамтран дуулцгаадаг. Яагаад гээч? Яагаад гэвэл концерт дээр л мөнгөө олдог байхгүй юу даа. Мөнгө л биш бол яг уран бүтээлч талаасаа хамтран ажилладаг нь тун цөөхөн. Яг үнэнийг хэлэхэд хөшигний ард байнгын зөрчилтэй байдаг. Хэн нэгэн нь гайгүй зүйл хийвэл “хөгийн юмнууд хачин юм хийсэн байна, чадахгүй байж гээд л” бие биенийхээ талаар хөгийн зүйл ярьдаг. Ийм хар яриа аль ч урлагт хэрэггүй. Яагаад гэвэл урлаг сэтгэхүйгээр амилдаг учраас. Монголд хөдөлмөрлөх хүсэлтэй олон залуус байна л даа. Тэд нар нэг алдана, амжилтанд хүрнэ, ахиад нэг алдана, амжилтанд хүрнэ. Магадгүй тэд найман удаа алдахыг ч үгүйсгэхгүй ш дээ. Ярихад амархан л даа. Гэхдээ америкийг хар л даа. Хэн ч хэзээ ч ганцаараа авирсаар байгаад алдартай болдоггүй шүү дээ. Олон хүний хамтын ажиллаганы үр дүнд тэр Жастин Бибер ч юм хэн ч юм дээш гарч ирдэг юм. Монголд хэнч алдартай хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. Бүгд л Асашёорү аварга болохыг хүсдэг. Өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Өөрийнхөө нэрийг хамгийн урд нь байлгахыг хүсдэг. Би Rokit bay-тай сайн найзууд л даа. Тэр хүмүүсийн яг ийм сэтгэлгээнээс болоод хамтарч уран бүтээл хийхээс зайлс хийдэг юм шиг санагддаг. Тэр залуу “Би юу ч хийсэн болноо. Мөнгө нь чухал биш байнаа. Миний мөрөөдөл шүү дээ” гэдэг. Хэрвээ бүгд би ганцаараа хожино гэсэн ойлголттой байвал урлаг хөгжин дэвшихгүй гэжээ. Эх сурвалж: xyyp.mn
Posted on: Thu, 28 Nov 2013 13:23:58 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015