Ene heseg bur daaM .Алив улс нь айл өрхийн - TopicsExpress



          

Ene heseg bur daaM .Алив улс нь айл өрхийн нэгэн адил гадагш нь ямар нэг юм зарж амьдардаг. Ихэнх өрх хөдөлмөрөө худалдаж амьдрана. Филиппин мэтийн орон ажиллах хүчин гадагш зарж олон тэрбум доллар олдог гэсэн. АНУ, Япон, Герман мэт нь өндөр технологи гадагш борлуулдаг. Австрали, Норвеги, Чили, Канадаас авахуулаад Нигери, Перу, Венесуэл хүртэл байгалийн түүхий эд голчлон зарж амьдардаг. Амьдрахын тулд ямар нэг юм борлуулах зайлшгүй шаардлагатай. Зарах юу ч үгүй учраас Хойд Солонгос, Зимбабвэ, Самалид иргэд нь бөөнөөр өлбөрч үхэж байна. Бид одоо юугаа зарах вэ? Эсгий таавчиг уу? Өмхий үнэртсэн тэр барааг чинь угсаатны мүзэйгээс өөр сонихох захиалагч олдох юм болов уу? Бидэнд хамгийн тулгамдаад байгаа асуудал бол үнэндээ боловсрол юм. Хөгжих гэж байгаа бол шулуул, шулуулахгүй гэж байгаа бол хөгж. Гашуун ч гэсэн үнэн үг, парадокс ч гэсэн логиктой. Хөгжлийн гол үндэс бол боловсрол. Дэлхий сөнөнө гэхээр ард түмнээрээ дэрхийн цочиж байнаа гэдэг бол боловсролгүйн илрэл. Нэгэнт боловсролгүй л бол цаанаас зурж өгсөн “Монгол хөгжих ёсгүй” гэсэн зургийн дагуу мөлхөж таараа. Боловсролтой шинэ үе ирж байна, гэхдээ тэд одоохондоо насанд хүрээгүй байна, бойжихыг нь хүлээж суух зуур бүгдээрээ турж үхвэл яана? Хүнийг боловсролтой иргэн болгох нь асар их өртөгтэй эд. Энэ мөнгийг бид хаанаас олох вэ? Оюутанд автуусны тасалбар, баарны пивоны мөнгө жигд тараасныгаа боловсролд мөнгө гаргаж байна гэж ойлгодог. Энэ бол доголон нохой ч тоож шиншлэхгүй үнэ цэнэгүй дипломын хэвлэлтийн зардал. Самбар дээр шохойгоор зурсан дүрс тогтоомор аядаад инжинер болж чадна гэж үү? Гучин таван үсэгний гуравны нэгийг нь танихгүй оюутнаар дүүрсэн дээд сургууль ямар элэнцгийнхээ мэргэжилтэнг бэлдэх вэ? Ангийн сурагчдын тал нь багштайгаа хамт бөө болчихсон хэнгэрэг балбаад явж байгааг боловсрол олголт гэх үү? Ийм тогтолцооноос цөмөрхий цээжтэй “эх оронсонгууд” бөөнөөрөө төрөхгүй яах юм бэ? Өндөр зэрэглэлийн нарийн мэргэшлийн тухай яриагүй шүү, ердөө л нийтийн боловсрол. Хими физик астрономын томъёог ч хэлээгүй, ердөө л хүнийг хүрээлэн буй нийгмийн амьдралын зохицол, тулгуур ойлголт, үндсэн зарчим. Үнэндээ бидний бүтэлгүйтэлд төр засаг ч буруугүй. Аль ч ард түмэн өөртөө таарсан төртэй байдаг. Тэр дундаа өөрснөө чөлөөтэй сонгож байгаа бол... Бидний торгоны сайныг эдэлж явсан үе ард хоцорч тостой даавуу ч олдохгүй болж эхэлж байгааг анзаарч байгаа хүн аль хэр олон байна. Энэ бол боловсролын л асуудал. Валютийн нөөц ганц хоёр жилийн дотор аймаар дундарлаа. Одоо валютийн нөөц мөнөөх бонд зарж олсон 1,5 тэрбум доллар дээр тогтож байна. Өр шүү дээ. Тэр ч удахгүй хайлна даа. Төгрөгийг арай гэж л тогтоож байна. Аль зэрэг удах юм бол? Улсын төсөв эхний хагас жилд бараг тэрбум доллароор сох дутлаа. Юун бүтээн байгуулалт? Эрдэнэтийг даваад байсан нүүрсний үйлдвэрлэл гурав дахин уналаа. Юу ч зарж чадахаа больсон учир гаднаас валют орж ирэхээ болилоо. Гадны хөрөнгө оруулалт үндсэндээ зогслоо. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн нь орхин гарахаар бэлтгэлээ базааж эхэллээ. Баахан торгууль үлдээгээд л арилах байх даа. Хэн ч хүч гаргалгүйгээр амархан ойлгочих тоо хэлье: Монголын гаднаас орж ирж буй нийт мөнгөний тал нь хөрөнгө оруулалтаас, нөгөө тал нь нүүрс, зэсийн экспортоос орж ирдэг байжээ. Өдгөө Монгол нь 10 тэрбум долларын эдийн засаг болсон. Ийм хэмжээг идэж ууж шингээдэг эдийн засаг. Харин сүүлийн ганц жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалтаар ирдэг мөнгөний гуравны хоёр нь, байгалийн баялаг зарж олдог мөнгөний бас гуравны хоёр нь байхгүй болсон. Та бидний хамтын зүтгэлээр шүү дээ. baabar.niitlelch.mn/content/5440.shtml
Posted on: Mon, 05 Aug 2013 14:35:49 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015