NBA-н сүүлийн үеийн мэдээ NBA-гын - TopicsExpress



          

NBA-н сүүлийн үеийн мэдээ NBA-гын улирал өндөрлөсөн ч дасгалжуулагчдын халаа , сэлгээ тоглогчдын солилцоо , наймаа явагдсаар байна.Та бүхэндээ NBA-гын ертөнцөд өрнөж буй сонирхолтой мэдээнүүдийг багцлаад хүргье. # Brooklyn Nets багийн туслах дасгалжуулагчын албыг Lawrence Frank хашихаар боллоо.Lawrence өнгөрсөн 4-р сард Detroit Pistons-ын дасгалжуулагчын ажлаас халагдсан бөгөөд 2004-2010 оны хооронд Nets-ийн үндсэн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм # Ray Allen дахин нэг улирал Miami Heat-ийн төлөө тоглохоор боллоо.Тэрээр өнгөрсөн зун Heat-тэй 2 жилийн 6,3 сая долларын гэрээ байгуулсан ба гэрээнийхээ сүүлийн жилийг цуцалж өөр багт очих боломжтой байсан ч Heat-д үлдэхээр шийджээ # Cavaliers-ийн ерөнхий дасгалжуулагч Mike Brown драфтын нэгдүгээр сонголтоор Anthony Bennett-ийг сонгосныхоо дараачаар Kyrie Irving , Anthony Bennett хоёрыг NBA-гын шилдэг хослолуудын нэг болж чадна гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа сэтгүүлчид ярьсан байна # Iverson Boston Celtics-д ирлээ! Indiana Pacers Colton Iverson-г Boston Celtics-рүү явуулж оронд нь бэлэн мөнгө авчээ # Dirk Nowitzki Dwight Howard-луу утасдаж “ Манай багт ирвэл бид чамайг найрсагаар угтан авах болно ” хэмээжээ.Howard 7-р сарын нэгнээс хүссэн багтайгаа гэрээ хийх боломжтой юм # New York Knicks багийнхан Raymond Felton, Iman Shumpert, Steve Novak гэх гурван тоглогчоо Rajon Rondo-гоор солихийг хүсэж байгаа аж # Brooklyn Nets Kyle Korver-той холбоо тогтоосон тухай мэдээ байна.
Posted on: Sat, 29 Jun 2013 08:23:39 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015