from: - TopicsExpress



          

from: independent-mongolianmetals-mining-research-subscribers@googlegroups Mongolian Mining Minister speaking through translator at PDAC- affiliated Mongolian conference in Toronto ( possibly first Mongolian Mining Minister to attend, we dont remember previous occasions) did not answer directly to inquiry on OT, referring to OT board repeating GoMs general supportive position and successfully ongoing negotiations on OT ( despite last press release exchange between TRQ and EOT and target date for board meeting for EBRD of February 26,2014 passing and 25 days left till March 31,2014, last known deadline for OT PF extension) and promoted NIL said “past mistakes will not be repeated” such as SEFIL, Long Name Law and Resolution 194 ( which is interesting because long name law is intended to be untouched only softened essentially) the Ministry has issued a press release titled Investment Flow has direction of Mongolia and said that Minister said that long term, clear and stable regulatory environment has been formed in minerals sector of the country and it proposes investors great OPPORTUNITY, political, economical and regulatory STABILITY, development and prosperity Fraser Institute , an independent Canadian public policy think-tank, coinciding with PDAC in Toronto, released its widely watched Survey of Mining Companies: 2013, an annual survey of mining and exploration companies to assess how mineral endowments and public policy factors such as taxation and regulation affect exploration investment. Survey results now represent the opinions of executives and exploration managers in mining and mining consulting companies operating around the world. The survey includes data on 112 jurisdictions worldwide and 690 miners responded to a survey Mongolia is 13th least attractive jurisdiction for miners in the world in the company of such countries as Argentina, Bolivia, Honduras and Madagascar. Sweden , Finland and Norway, Scandinavian countries that Mongolia praises quite a lot are in top 10 jurisdictions along with Australia and Canada that have been acknowledged by Mongolian Ministry of Mining as best key competitors of Mongolia. Inline image 1 Source: Fraser Institure https://fraserinstitute.org/uploadedFiles/fraser-ca/Content/research-news/research/publications/mining-survey-2013.pdf During Minerals Sector-2025 Discussion on January 15th, 2014, the Mining Ministry stated that Mongolia is 6th by competitiveness against its key competitors after 1.Australia(ranked beginning with 6th most attractive by Fraser) 2.Canada(starting with 3rd most attractive by Fraser) 3. China (worst 25th by Fraser) 4. Russia (worst 22nd by Fraser) 5. Indonesia (worst 9th by Fraser) and before 7. Mozambique(worst 37th by Fraser) and 8. Myanmar(worst 46th by Fraser). Inline image 2 Source: Mongolian Mining Ministry mm.gov.mn/images/EBS-2025.pdf ( in Mongolian) Conclusion: Although first attendance of Mongolian Mining Minister of PDAC is a good beginning,substantial disconnect and misunderstanding between Mongolian authorities and investors continue to remain and they dont understand each other, essentially. Монгол хөрөнгө оруулалтын орчноор “сүүл мушгив”-mongolianminingjournal/content/54479.shtml Өчигдөр 13 цаг 25 минут Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2014 энэ сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотноо болж байна. Хурлын үеэр буюу өчигдөр Монголын өдөр (Mongolia at PDAC 2014 Investment Conference) болсон бөгөөд Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийсэн байна. Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавьжээ. Уул уурхайн сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс хэмээн чуулга уулзалт дээр танилцуулсан тухай салбарын яам мэдээлжээ. Уг хуралд Канадын хөрөнгө оруулагчид, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон тус улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Монголын төр, хувийн хэвшлийнхэн оролцсон байна. PDAC 2014 хурлын үеэр Ванкуверт төвтэй “Fraser Institute” жил бүр гаргадаг Уул уурхайн компаниудын 2013 оны судалгаагаа дэлгэн танилцуулжээ. Уг судалгаанд хөрөнгө оруулалтын таатай орчны үзүүлэлтийг улс төрийн бодлого, геологи, татварын орчин болон бусад олон хүчин зүйлээр судлан гаргажээ. Үүнд нийт 112 улс болон мужийг хамруулан жагсаахад улс төрийн бодлогын хувьд буюу Policy Perception Index-ээр Швед, Финланд, Алберта (Канадын муж), Ирланд, Вайоминг (АНУ-ын муж), Баруун Австрали зэрэг улс болон муж тэргүүлсэн бол Монгол улс сүүлээсээ 13 дугаарт буюу 100 дугаар байрт оржээ. Энэхүү судалгаанд салбарын нийт 690 компани оролцож, өөрсдийн дүгнэлтийг илгээснийг нэгтгэсэн дүн нь энэ юм. Уг үзүүлэлтийг гаргахдаа эрх зүйн орчны тодорхойгүй байдал, байгаль орчны хууль, хуулийн зохицуулалтуудын давхцал, татварын дэглэм, бодлогын тогтвортой байдал, тусгай хамгаалалттай газраас үүдсэн зөрчил, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, хөдөлмөрийн хууль, худалдааны бэрхшээл, ажиллах хүчний хүрэлцээ, геологийн дата мэдээллийн чанар, аюулгүй байдал зэргийг харгалздаг байна. Хачирхалтай нь хамгийн дээгүүрт орсон улс орон болон мужууд нь хамгийн өндөр татвартайд тооцогддог байх юм. Гэвч тэдгээрийн улс төрийн бодлого тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг болсныг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Судалгааны хамгийн сүүлд Киргиз улс оржээ. Хэдийгээр Fraser Institute-ийн өмнөх жилийн судалгаануудад Монгол улс мөн л ардаа арав гаруй улс үлдээн хамгийн сүүлийн байранд жагссаар ирсэн ч хөрөнгө оруулалтын орчин нь сайжирч буй улс хэмээн зарим төлөөлөл хүлээн зөвшөөрөх болсон билээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Канадын Байгалийн нөөцийн сайд Жое Оливертай уулзсан байна. Канадын Байгалийн нөөцийн сайд Жое Оливер Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин тогтвортой болсон явдлыг сайшаагаад Канад, Монгол хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажилласаар ирснийг онцлон тэмдэглэлээ. Цаашид хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч, Канад улс нь Монгол Улсын уул уурхайн салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, давтан сургахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд Канадын геологичид Монголд ирж ажиллаж байсан түүхтэй. Өнөөдөр Монголд Канадын 40 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс татварын хувьд Азидаа хамгийн бага, төдийгүй олборлогч орнуудын хувьд татварын ачаалал нь багад тооцогддог”-ийг онцолсон юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд Канадын компаниуд Монгол Улсад эрэл, хайгуулын ажилд нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1993 онд анх Канадын хөрөнгө оруулалттайгаар “Монголиан Гоулд Ресорс” компани байгуулагдаж байснаас хойш “Оюутолгой”, Бороо, Зуунмод болон Хотгорын ордод Канадын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж байна. Уул уурхайн сайдын Канад улсад хийж байгаа айлчлал энэ сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фасттай уулзаж, PDAC 2014 хуралд Монголын төлөөлөгчдийг тэргүүлж оролцох хөтөлбөр багтжээ. Б.Төгс mongolianminingjournal journalism.mn Хөрөнгө оруулалтын урсгал Монгол руу чиглэлээ-mm.gov.mn/mn/news-2/420-khouroungou-oruulaltyn-ursgal-mongol-ruu-butsazh-ergelee.html 06 Гуравдугаар сар, 2014 PDAC-2014 1 - Copy Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монголын талын төлөөлөл уул уурхайн хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулган“PDAC 2014” оролцлоо. Энэ жилийн хөрөнгө оруулалтын чуулганд дэлхийн 125 орны 25 мянга орчим төлөөлөгчид оролцжээ. Гурван өдөр үргэлжилсэн чуулганы үеэр Монголын талаарх тусгай хэлэлцүүлэг болж, 50 орчим компанийн төлөөллүүд оролцсон байна. Монголын талаарх тусгай хэлэлцүүлгийг нээж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ Уул уурхайн салбарт урт хугацааны, ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлсэн болохыг онцолсон юм. Түүнчлэн МонголУлс хөрөнгө оруулагчдад өргөн их БОЛОМЖ, улс төр, эдийн засаг, эрх зүйн ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, хөгжил цэцэглэлтийг санал болгож байгаа гэж мэдэгдлээ. Үүнээс гадна Уул уурхайн сайд Д.Ганхуягийг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фаст хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар Канадын Гадаад Худалдааны сайд Эд Фаст Хоёр улсын хоорондох гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хэлэлцээг цааш улам эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Үүний хариуд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Уул уурхайн яам нь хөрөнгө оруулагчдад зориулж тогтвортой хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа болохыг танилцууллаа. Мөн Канад улсын бизнес, эдийн засгийн төв Торонто хотын хөрөнгийн биржийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Унгад Чадда, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу Эрдэс баялгийн бирж байгуулахаар ажиллаж байгаа болохыг танилцуулаа. Улмаар Монгол улсад Эрдэс баялгийн бирж байгуулахад Торонтогийн хөрөнгийн бирж, Уул уурхайн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм. Ингэснээр Азийн мөнгөний урсгалыг Монголоор дамжуулахын зэрэгцээ Эрдэс Баялгийн бирж байгуулах ажилд Торонтогийн хөрөнгийн бирж техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлд хамтарч ажиллах боломж бүрдэх юм. Нөгөө талаас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа тус биржийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Унгад Чадда илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар тус биржид бүртгэлтэй 15 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнгөрсөн онд л гэхэд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн нийт компаниуд 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгоны зэрэгцээ 73 компани хөрөнгийн зах зээл дээр анхдагч хувьцаагаа гаргажээ. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалсан уул уурхайн компаниудын 60 хувь нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг байна. Лицензийн хоригийг цуцлах уу?-economy.news.mn/content/172396.shtml “PDAC-2014” чуулганы үеэр Монголын талаар хэлэлцлээ-politics.eagle.mn/content/read/13905.htm Өчигдөр 17 цаг 45 минут Уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтад тооцогддог “PDAC-2014” Канадын Торонто хотод энэ сарын 2-5-ны өдрүүдэд болж байна. Чуулга уулзалтад манай улсаас Уул уурхай сайд тэргүүтэй хүмүүс оролцож байгаа. Энэ үеэр Монгол Улсаас тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарын сайд тус хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс уул уурхайн таатай, тогтвортой орчны бодлого баримталдаг. Азийн хувьд хамгийн бага татварын дарамттай орны тоонд багтдаг” хэмээн онцолжээ. Монголын талаарх тусгай хэлэлцүүлэгт нийтдээ 50 орчим компанийн төлөөлөл оролцсоны тал хувь нь манай улсын зах зээлийг сонирхож буй хөрөнгө оруулагчид байсан аж. Дашрамд дурдахад энэ жилийн чуулга уулзалтад тус улсын Ерөнхий сайд оролцож буй юм байна. Энэ нь зохион байгуулагдсанаас хойших 85 жилийн хугацаанд анх удаа тохиож буй үйл явдал болохыг зохион байгуулагчид онцолжээ.
Posted on: Fri, 07 Mar 2014 03:13:41 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015