МАРК ЦУКЕРБЕРГ Өнөөдөр Facebook-ийн - TopicsExpress



          

МАРК ЦУКЕРБЕРГ Өнөөдөр Facebook-ийн төрсөн өдөр. Өдгөө “дэлхийн хүн” болтлоо нэрд гарсан Марк Цукерберг 2004 оны энэ өдөр хэсэг найзуудтайгаа нийлж, Facebook сүлжээг анх нээжээ. Дэлхий даяар 1,2 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй энэ асар том сүлжээг ажиллуулж буй “Facebook” компанийн жилийн орлого 7,8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. 5800 ажилтантай тус компани өнгөрсөн жилд л гэхэд 1,5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ хэрээр компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Марк Цукербергийн хэтэвч зузаарч, өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтан болоод байна. Ердөө 29 настай залуу дэлхийд цуутай тэрбумтан байна гэдэг солиотой биш гэж үү? Өдгөө дэлхийг хэрсэн Facebook сүлжээг коллежийн оюутан байхдаа санаачилсан түүнд баян чинээлэг амьдралаас илүүтэй бахархах зүйл мэдээж олон байдаг байх. Түүний сэдсэн суут бүтээлийг өдгөө дэлхий дээрх долоон хүн тутмын нэг нь хэрэглэж байна. Түүнтэй харьцуулахад, Стив Жобс 29 насандаа анхны Macintosh компьютерийг бүтээж байсан бол Билл Гейтс Microsoft Windows-ийг худалдаанд гаргахад бэлэн болгож байжээ. Харин бидний дийлэнх нь байрны түрээс, цалингийн зээлээсээ хэтэрч чадахгүй байгаа нь харамсалтай боловч үнэн төрх. Тэгвэл, Facebook-ийн мэндэлсэн энэ өдөр түүний эцэг Марк Цукерберг гэх гоц ухаантны талаар хэн бүхний мэддэггүй сонирхолтой 10 баримтыг хүргэе. Цукербег улаан, ногоон өнгийг ялгаж чаддаггүй харааны эмгэгтэй. Харин цэнхэр өнгийг хамгийн сайн ялгаж хардаг тул Facebook-ийг цэнхэр өнгөтэйгээр бүтээжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа Synapse-ийг бүтээсэн түүнийг AOL болон Microsoft өөртөө урвуулах гэж оролдож байсан гэдэг. Synapse нь хэрэглэгчийн хөгжмийн дадал, сонирхлыг судлах хиймэл оюун ухааны программ билээ. Марк бараг өдөр болгон шахам саарал өнгөтэй Facebook-ийн лого бүхий футболк өмсдөг. Учир нь ажил ихтэй, завгүй эр тул өглөө босоод гялс хувцаслаад гарахад нь ихээхэн цаг хэмнэдэг гэнэ. Түүний хувцасны шүүгээ тун энгийн, даруухан хувцсаар дүүрэн хэдий ч Марк 2009 оны туршид бараг өдөр бүр зангиа зүүдэг байсан гэнэ. Дэлхий нийт санхүүгийн хямралтай тулгарсан байсан ч түүний Facebook компани хямралд огтхон ч ганхаагүй гэдгийг илтгэхийн тулд зангиаг сонгосон гэнэ. Марк бол цагаан хоолтон. “Би өөрийн гараар амьтны амь тасалсан үедээ л мах иднэ” гэж тэр хэлсэн удаатай. Гэхдээ түүний Facebook хуудсанд байдаг “дуртай” зүйлсийн жагсаалтад McDonald’s болон In-N-Out Burger байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэр ердөө 19-хөн удаа жиргээ бичсэн ч Твиттерт түүнд 220 мянга гаруй дагагч бий. Бүр нэг жил, гурван сарын туршид ганц ч үсэг тавиагүй гэнэ. 2010 оны аравдугаар сард Цукерберг Facebook-ийн ажилчдаа дагуулаад кино театрт очиж, “The Social Network” хэмээх киног үзжээ. Facebook хэрхэн бий болсон тухай өгүүлэх тус киноны талаар Цукерберг өөрийн сэтгэгдлээ олон нийтэд ил тод илэрхийлсэн байна. Ингэхдээ өөрийнхөө дүрийн талаар нэлээд шүүмжлэлтэй ханджээ. Түүнд Beast /Мангас/ нэртэй Унгарын хоточ үүлдрийн нохой байдаг. Тэр нь Facebook-т 1,5 сая фентэй гэнэ. Өнгөрсөн жил Марк Цукерберг айхтар шүүмжлэлийн бай болсон. Эхнэр Приссила Чандаа хуримын бэлзэг сонгохдоо 25 мянган ам.долларын үнэтэйг бэлэглэснээрээ тэр харамч эр хэмээн цоллуулах болсон юм. Тухайн үед 19 тэрбумын хөрөнгөтэй байсан тэрбээр хуримын бөгжиндөө 25 мянгыг зарцуулсанд нь зарим нэгэн нэлээд бухимджээ. Та Facebook-ийн сэтгэгдэл бичдэг хэсэгт � гэж бичээд, enter дарвал Марк Цукербергийн нэр гарч ирнэ
Posted on: Tue, 04 Feb 2014 02:48:52 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015