Шүүх хуралд жолооны үнэмлэхгүй - TopicsExpress



          

Шүүх хуралд жолооны үнэмлэхгүй явсан минь Тээр жил нэг орчуулгын товчооноос цагийн ажлын санал ирсэн юм. Балтимор хотод шүүх хуралд орчуулагчаар ажиллах юм байна. Хол газар явах учраас майл бүрийг нь үнэлсэн, цагийн хөлс нь ч тун дажгүй, боломжийн ажил байна гээч. Гагцхүү тэгэхэд би жолооныхоо үнэмлэхийг авч амжаагүй байлаа. Үнэмлэхгүй машин барина гэдэг хууль зөрчсөн хэрэг, өнөөх ажлын цалинг бодохоор явчихмаар байдаг, тэгээд эцэст нь өөрөө л дүрэм зөрчихгүй бол цагдаа нь зогсоохгүй юм чинь хэмээн зориглосноор Балтимор хот руу давхив. Шүүхийн танхимд иртэл хоёр багашаархан залуу орчуулагчтай болсондоо олзуурхангуй атлаа илтэд санаа зовсон байдалтай мэндэлж байна. Намайг ажлаа хийгээд цалингаа аваад яваа хүн гэж харахаасаа илүү хаа холоос явдал суудал болгон ирүүлсэндээ санаа нь зовж буй бололтой. “За та нар чинь яасан улс билээ, яагаад энэ харь нутагт шүүх цагдаа болоод байдаг залуус вэ?” хэмээн хөмсөг зангидаатай асуувал “Харин тийм ээ, ах аа. Уучлаарай. Үнэмлэхгүй машин бариад л ийм юм боллоо доо” гэдэг байгаа. Хошин шогийн Хүрлээ “Худлаа худлаа, ах нь та нар шиг хүн байна аа” гэдэг шиг шахуу юм болох нь ээ. Тэгээд шүүх хурал ч болдгоороо болов, ажил ч дуусав, залуус маань “Баярлалаа ах аа” гээд үлдэж байна. Би ч бас явахдаа яаж зүгээр байх вэ, “Ахиад битгий тэгээд үнэмлэхгүй машин барьж, хэл ам татлаад, дуудуулаад байгаарай” гэж нухацтайхан нэг захиж өгчихөөд л, өөрөө хөөрхий машинаа үнэмлэхгүй барьсаар харьж билээ
Posted on: Sun, 29 Sep 2013 23:57:12 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015