Анxаарлаа түр нааш xандуулна уу? - TopicsExpress



          

Анxаарлаа түр нааш xандуулна уу? Мэдэxэд илүүдэxгүй мэдээлэл байна. Транс хөгжим бол 1990 -ээд онд бий болсон электрон хөгжмийн урсгал юм. Электрон хөгжим нь хамгийн тодорхойгүй хөгжмийн урсгал байж магадгүй хэдий ч үүнийг уянгалаг, их бага хэмжээгээр чөлөөт хэмнэлийг агуулсан, Techno House хоёрын хослолоос үүдэлтэй гэж үздэг. Энэ төрлийн хөгжим нь шөнийн клуб, үдэшлэг зэрэгт ихэвчлэн хэрэглэгддэг учраас орчин үеийн бүжгийн хөгжимд томоохон байр суурь эзэлдэг. Зарим нэг хөгжим сонирхогчид транс хөгжимийг өөрийгөө илэрхийлэх арга ч гэж тайлбарладаг. ТҮҮХ -Транс хөгжимийн өмнөх үе Транс хөгжим өнөөдрийг хүртэл дэлхийд эртний бөмбөрийн хэмнэл, дууны хэв маягийг агуулсан өвөрмөц шийдэлтэйгээр оршдог учраас үүний үүслийг хүн төрөлхтөний соёл иргэншлийн бүжгийн хөгжилтэй хобоотой гэж үздэг. Орчин үеийн олон транс бүжигчид тэдгээр уг гарлыг судлан эртний болон өнөөгийн бүжгийг хослуулан бүжиглэх болжээ. -Трансийн өмнөх хөгжим 1980аад оны сүүлээр энэ төрлийн уран бүтээлчдийн судалгааны үр дүнд орчин үеийн транс хөгжмийн элементүүд бүрэлджээ. Тэдгээрээс Psychic телевизээс 1989 онд гаргасан "Towards The Infinite Beat" цомог анхны транс цомог байсан бөгөөд нэг өнгийн богино боловч давталттай дуу авиа бүхий хэмнэлтэй хөгжмөөс бүрдэж байлаа. Гэхдээ иймэрхүү цомог нь зөвхөн транс хөгжимийн туршилт төдий байв. Транс чиглэлийн уран бүтээлчид уг салбарийг бие даасан урлагийн төрөл болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. 1988 онд "What time is love" гэдэг алдартай дууг The KLF транс хувилбараар гаргаж байжээ. -Транс урсгал болж эхэлсэн нь 1990 ээд оны эхээр Германы клубүүдэд транс нь технологийн үндсэн дээр хөгжиж эхэлсэн. Platipus, Horthouse, MFS, NOOM зэрэг нэрийн доор транс өөрийн төрхийг гаргаж эхлэв. Тэр үеийн европын клубүүдэд уянгалаг боловч өвөрмөц өнгө аяс хэмнэлтэй транс хаус стилийн хөгжим зонхилж байлаа. Уг үеийн транс хөгжим урьдны progressive Dream Hard зэрэг хугацааны хувьд урт трансаас Melodic Hyptonic давтамж бүхий хэмнэлтэй, мөн тохиромжтой хугацаатай трансад шилжсэн байна. 90ээд онд Энэтхэг Гаод хөгжмийн хувьсал болж байлаа. Гаогийн транс хөгжмийн хөгжилд тухан үеийн Cabaret, Voltaire, Front 242 зэрэг электрон хөгжмийн хамтлагууд нөлөөлсөн. Гаогийн транс хөгжим дуугүй, гитаргүй харин аяз хэмнэл зэргээс бүрдэж байлаа. -Орчин үеийн транс хөгжим 90ээд оны дунд үеэс электро хөгжмийн манлайлагч нь транс болж байлаа. Элементүүд нь өндөр нам дуу, урт богино давталттайгаар улам тархаж байв. Транс нь техног бодвол илүү уянгалаг, хаусаас арай зөөлөн, бөмбөр, басс-н хэмнэл ихтэй байдлаар олонд хүрч байв. Paul Van Dyk, Ferry corsten, Armin Van Buuren зэрэг уран бүтээлчид транс хөгжмийн илүү шийдэмгий "epic"урсгалийг нэвтрүүлсэн. Харин Paul Oakenfold, Tiesto, Jean зэрэг dj нар клубүүдэд хөгжмийн холимог шийдлийг нэвтрүүлж байжээ. -Хөгжим судлал ба стилл Транс бол 16/32-р нотын давталтаар бөмбөрийн хэмнэлийг илэрхийлсэн хөгжмийн урсгал юм. Хэмнэл нь ерөнхийдөө минутанд130-150 орчим цохилттой байна. 32-р ноттой басс хэсэг нь тэр чигээрээ үндсэн минорийг бага хэмжээгээр агуулсан, chord нь 2-4 хооронд оршино. Нэмэлт хэмнэл нь 16,8, 32зэрэг хэмжээстэй байдаг.9 дэх хэмжээс бүрд басс chord өөрчлөгдөнө. Трансийг компюторийн аргаар цахилгаан бөмбөр MIDI холболттой software-р хийж болдог. Дундаж транс дуу нь 8 polypyone-той байдаг. Хамгийн ихдээ 16 байдаг. Ангилал: -Acid транс Ronald-н TB 303 басс машинийг гол хэмнэлээ болгосон уг стилл 90ээд оны эхээр бий болсон. -Сонгодог транс Техног бодвол араый бага үелзлэлтэй, илүү аялгуулаг хэлбэрээр 90ээд оны эхээр бий болсон. -Гао транс Гао транс нь нэгдмэл аялгуутай, Энэтхэгт 90ээд оны эхээр үүссэн. Араб хэмжээсийг гол төлөв ашигладаг. -Psychedelic транс Гао транстай адил хоёрдмол , аялгуулаг хэлбэртэй. -Хүнд транс Ерөнхийдөө харанхуй хэлбэрийн, трансийн хүнд хэсэг. -Anthem транс 90ээд оны сүүл үеийн дэвшилтэт трансаас гарч ирсэн хэлбэр. -Vocal транс Трансийн бусад төрлүүдээс үгтэй байдгаараа ялгаатай. Ихэвчлэн эмэгтэй дуучдын дууг эсвэл аль нэг дууны хурдасгасан хэлбэрийг ашигладаг. Гэхдээ Vocal транс поп, eurodance-н хооронд зөрчил гардаг. -Евро транс Энэ нь техно болон eurodance-н цогц хослол болсон транс хэлбэр юм. Хүнд төрлийн басс бөмбөрийн хэмнэлийн элементийг агуулдаг. Сонсгол нь техно шиг, утсан хөгжмийн хэмнэлийн нөлөөллийг мөн агуулсан байдаг.
Posted on: Tue, 01 Oct 2013 16:57:27 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015