Нийт унадаг дугуйчдын - TopicsExpress



          

Нийт унадаг дугуйчдын анхааралд: Нийслэлийн удирдлагын зөвлөл, Замын Цагдаагийн Eрөнхий газар өнөөдөр хуралдаж наймдугаар сарын 24-нөөс унадаг дугуйг road болон mountain ангиллаар ялган, замын хөдөлгөөнд оролцуулж байхаар боллоо. Тодруулбал road, mountain дугуйны зорчих хязгаарлалтыг наймдугаар сарын 24-31-нийг хүртэл найман хоногийн хугацаанд мөрдөх ба Нийслэлийн засаг даргын захирамж гарсаны дараа мөрдөж эхлэх юм байна. Энэ сарын 24-31-ний өдрүүдэд буюу найман хоногийн турш 07.00-21.00 цагийн хооронд үргэлжлэх ба одоо мөрдөж буй 1, 3, 5 дахь өдрүүдэд road зориулалтын унадаг дугуй, 2, 4, 6 өдөр mountain дугуй зорчих эрхтэй бөгөөд ням гарагт харин энэ хязгаарлалтыг хийхгүй гэв. Түүнчлэн уг хязгаарлалтын үеэр троллейбус үнэгүй үйлчлэхээр болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуй хэрэглэгдчийн тоо ихсэж дугуйн зам дээр түгжрэл үүсч байгаатай холбогдуулан энэ хязгаарлалтыг есдүгээр сарын 1-нээс эхлэн гараг бүрийн ялгавартайгаар хязгаарлалтыг хийж байхаар боллоо гэвэл алваа...
Posted on: Mon, 19 Aug 2013 02:56:54 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015