Урт замд Naomi Watts тоглосон Diana, Helen Mirren - TopicsExpress



          

Урт замд Naomi Watts тоглосон Diana, Helen Mirren тоглосон The Queen 2 кино үзлээ. Хун тайжаас албан ёсоор салж, хатан хааны гэр бүлийн гишүүн байхаа больсон ч олны танил Диана гүнжийн хувийн амьдрал, хийж буй алхамууд, өгч буй ярилцлага, хатан хааны гэр бүлийн уламжлалт ёс, дэг жаяг, төрийн албаны тогтсон журам, улс төр, ард түмний үзэл бодол, хүсэл сонирхол, хүлээлт хооронд гарч буй олон талт зөрчил, түүнийг оновчтой шийдэж байгааг харуулсан түүхэн кино байв. Диана гүнж хатан хааны удмыг залгах 2 хүү төрүүлсэн. Гэвч тэрээр энгийн амьдрал, хувийн эрх чөлөөг илүүд үзэж улмаар хатан хааны гэр бүлээс тусадаа амьдарсан ч түүнээс гүнж нэр нь салаагүй. Өөрийгөө ард түмний гүнж гэж хэлж бодлоо ч гэсэн хатан хааны гэр бүлийн нэр нөлөөгөөр бүх ажил нь бүтэж, алдар нэр нь өсөж байгааг өөрөө мэдээгүй ч юм шиг. Ер нь бол Диана Спенсер шиг бүсгүй Англиар нэг л байсан байх. Хэрвээ ийм амьдралд дургуй байсан юм бол гэрлэх саналыг нь анх буцааж чадах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой ч байсан юм шиг. Жишээ нь Кэйт Миддлетон нарын олон охид хан хүү Вильяамтай ойр дотно танилцахын тулд яг түүний орсон сургуульд хамт сурахаар орж байсан түүхтэй. Ийм зорилготой өөрийгөө бэлдэж төрж өссөнөөсөө өөр орчинд амьдарч энэ хүрээнд тогтсон ёс заншлыг мөрдөж, хүлээх хүндлэл, хариуцлага аль алиныг нь ойлгон мэдэрч, хувийн эрх чөлөөг хязгаарлан хүнд цаг үед өөрийгөө биш уламжлалаа хүндэтгэж тэвчээртэй байх чадвар чухал ч юм шиг. Ямарч гэсэн Диана бол Английн хатан хааны гэр бүлийн түүхэнд нэр үлдэх л гүнж. Харин яаж үлдэхийг түүх харуулах байх даа. Диана Парист автын осолд орох тэр цаг үед Пакистан гаралтай зүрхний эмчтэй холбоотой байсан нь бас сонин. Өмнө нь тэр эмчийн ээж аавтай нь уулзаж танилцахын тулд Пакистанд ард түмний гүнж нэрээр айлчилж байсан гэх мэт. Тэр эмч нь одоо ч мэс заслын ажлаа хийж байдаг юм байна. Ийнхүү хатан хаан, түүний гэр бүлийн гишүүд, ерөнхий сайд асан Тони Блайр гээд түүхэн хүмүүс нь бүгд амьд сэрүүн байгаа үед ийм түүхэн кино хийхээр зориглосон нь яах аргагүй хүндэтгэмээр том шийдэл юм гэж бодлоо. Йоханнесбург-Амстердам.
Posted on: Sun, 16 Feb 2014 11:54:53 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015