Fm Group -n tuxai FM GROUP компанийг анх 2004 - TopicsExpress



          

Fm Group -n tuxai FM GROUP компанийг анх 2004 онд Польш улсын Вроцлав хотод Артур Травински үүсгэн байгуулсан. Олон үет шууд борлуулалтын системээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Маш богино хугацаанд өргөжиж одоогийн байдлаар дэлхийн 66 оронд салбараа нээж, хэрэглэгчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсаддаа нэр хүндтэй, тэдний итгэлийг олсон томоохон компани болон өргөжсөн юм. FM GROUP –ийн үндсэн бүтээгдэхүүн нь PERFAND, DROM Fragrances зэрэг дэлхийн номер нэг үнэртэн сүрчигний үйлдвэрүүдтэй хамтран үйлдвэрлэдэг дэлхийн брэнд болсон маш олон төрлийн үнэртэн, сүрчиг ус, перфүм юм. DROM Fragrances: Германы үнэртэн гоо сайханы охь үйлдэврлэдэг компани юм. DROM Fragrances компанийг 1911 онд Герман улсын иргэн Bruno Storpa, анх үүсгэн байгуулсан гэр бүлийн компани бөгөөд одоогийн байдлаар түүний ач хүү болох доктор Ferdinanda Storpa, доктор Andreasa Storpa нар уг компанийн үйл ажиллагааг удирдан явуулж байна. Тус компани нь нийт 40.000 ажилтантай дэлхийн 43 оронд салбартай үнэртэний охь үйлдвэрлэлээрээ дэлхийн номер 1 компани юм. Төв нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотод байрладаг юм. DROM Fragrances компани нь дэлхийн алдартай Fm, Christian Dior, Lacoste, Dolce & Gabbana, Kenzo, Giorgio Armani , Hugo boss, Gucci, Escada, Chanel, Bvlgari, Diesel, Versace, Prada гэх мэтчилэн та бидний сайн мэдэх брэндүүдийн үнэртэний охийг үйлдвэрлэн хамтран ажилладаг юм. Өнөөдрийн байдлаар 200 гаруй нэр төрлийн сүрчиг ус, перфүмийг үйлдвэрлэн гаргаж байна. Үүнээс гадна анхилам үнэртэй биеийн тос, шүршүүрийн шингэн, сахлын ус, гарын тос гэх мэт үнэртэн шингэсэн гоо сайхны олон төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргадаг. 2008 оноос компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамгийн сайн чанарын нано технолгоор хийсэн гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг FM GROUP FOR HOME нэрийн дор үйлдвэрлэж эхэлсэн юм. Мөн 2010 оноос охид бүсгүйчүүддээ зориулан цэвэр байгалийн гаралтай өвс ургамлын ханд, тос, эрдэс бодисоор баяжуулсан гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг FM GROUP MAKE UP нэртэй үйлдвэрлэн гаргасан юм. 2012 оноос Нүүр ба биеийн орчин үеийн арчилгааны шилдэг бүтээгдэхүүн болох GLUCAN ACTIV коллекцийг худалдаанд гаргасан юм. Энэхүү бүтээгдэхүүнийг гаргахын тулд FM GROUP ийн шилдэг эрдэмтэн, мэргэжилтэнгүүдээс бүрдсэн нүсэр том баг бүтэн 2 жилийг судалгаа, шинжилгээндээ зориулсан юм.
Posted on: Thu, 12 Sep 2013 03:02:41 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015