Залуучуудын бизнес эрхлэлтийг - TopicsExpress



          

Залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжсэнээр ажилгүйдлийг бууруулах боломжтой 2013 оны 8-р сарын сургалтанд хамрагдсан залуус Манай залуус өөрийн гэсэн зорилго, бизнесийн шинэхэн санаа тээн явааг тэр болгон бид анзаарддаггүй. Ялангуяа бизнес эрхлэх хүсэлтэй залууст чиглэсэн, тэднийг дэмжих тодорхой үйл ажиллагаа дутагдаж байгаа юм. Энэхүү асуудлыг шийдэх үүднээс Youth Business Mongolia Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлагын хүрээнд сар бүр бизнес мэдлэг олгох “Бизнес санааг төлөвлөх нь” үнэ төлбөргүй сургалтыг бизнес санаагаа ажил хэрэг болгохоор бэлдэж яваа, мөн бизнес эрхлэж байгаа залууст зориулан зохион байгуулж эхлээд байна. Тэдэнд хангалттай бизнес туршлага, цуглуулсан хөрөнгө, мөнгө хомс. Ийм учраас Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага нь олон улсад амжилттайгаар хэрэгжиж буй СУРГАЛТ – САЙН ДУРЫН ЗӨВЛӨГӨӨ – САНХҮҮЖИЛТ загварчлалыг ашиглан олон зуун залуусыг бизнес эрхлэх хүсэл эрмэлзлийг нь дэмжиж тэднийг ажил хайгч бус ажил олгогч болгон хөгжүүлэн төлөвшүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, залуучуудын бизнесийг дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах, тэдэнд өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломжийг нээж байгаагаараа бусад хөгжлийн хөтөлбөрүүдээс ялгаатай гэж болно. Залуу та ч бидэнтэй нэгдэх боломжтой ! /Бүртгэл болон сургалт үнэ төлбөргүй/ Хаяг: Хөгжлийн Шийдэл ТББ, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 3-р хороо, 32-р байр, 19 тоот Утас: 7722- 4006 [Залуусын бизнесийг дэмжих санаачлага хөтөлбөр] Мөн ybmongolia.org вэб хуудсаар зочлон бизнес мэдлэгийн энгийн сорилт, хөтөлбөрт нэгдэх өргөдөл болон анкет гэсэн гурван зүйлийг бөглөж илгээнэ. Бүртгүүлэгчдэд анхаарах зүйлс: 1. Өөрийн тухайн мэдээлэл, холбоо барих хаягаа тодорхой бичих 2. Хэрвээ бизнес эрхлэж байсан болон эрхлэж байгаа бол өөрийн бизнесийн талаарх мэдээллээ хавсаргах 3. Иргэний үнэмлэхний хуулбар 4. facebook/youthbusinessmongolia хуудсан дэээр LIKE дарах
Posted on: Fri, 20 Sep 2013 07:59:38 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015