Тайз дэлгэцийн мэргэжилтэй, нүд - TopicsExpress



          

Тайз дэлгэцийн мэргэжилтэй, нүд хальтахаар эрэмдэг л биш бол эцэг эхээс заяасан эрүүл биедээ хутга мэс хүргэх нь утгагүй гэж би боддог. Ер нь гоо сайхны хагалгааг эрс эсэргүүцэгч. Өнөөдөр ийм нэгэн мэдээ уншлаа: Эрүү нүүрний гоо сайхны хүнд мэс заслыг уг нь зөвхөн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийн дагуу маш ноцтой шалтгаанаар хийх ёстой. Гэтэл Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд иймэрхүү мэс заслыг ердөө эрүүний хэлбэр нь таалагдаагүй гэсэн шалтгаан тоочин, хийлгэж байна. Яагаад ч юм энэ улсад V хэлбэрийн эрүү, жижигхэн нүүр, өндөр хамартай хэрнээ том нүдтэй л бол төгс гоо үзэсгэлэн гэж тооцдог аж. Эрүүний мэс засал нь үндсэндээ 2 мэс заслаас бүрддэг, өөрөөр хэлбэл дээд, доод эрүүг нь хугалдаг юм байна. Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Чой Жин Янг “Эрүүний хэлбэрийг өөрчлөх мэс засал нь хамрын гоо сайхны мэс ажилбар, ботокстой харьцуулахад нүүр царайг эрс өөрчилдөг ч маш хүнд бөгөөд аюултай. Гэтэл эмэгтэйчүүд хөөрхөн болохын тулд асар их эрсдэлтэй алхам хийсээр байна” хэмээн тайлбарлав. Гэвч эмч нарын сэрэмжлүүлэг гоё, царайлаг болох гэсэн эмэгтэйчүүдэд хүрэх нь ховор аж. Харин ч Өмнөд Солонгост пластик мэс засал улам цэцэглэсээр байна. Тэр бүү хэл нийтийн тээврийн буудал, дэлгүүрт хүртэл орчин үеийн гоо сайхны мэс заслыг сурталчлах явдал хэрээс хэтэрчээ. Солонгосын алдартнууд улам ч нэрмээс болж, “Ийм мэс засал надад шинэ амьдрал бэлэглэсэн” гэж мэдэгдэж, охид бүсгүйчүүдийн “тархийг угаадаг”. Өмгөөлөгч Шин Хен Хо “Эрүүний мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн 52%-д нь маш ноцтой асуудал тулгардаг. Давхар мэс заслын дараа эрүү үргэлж өвдөх, ам муруйх, шүд жигд бус болох, юм зажилж чадахаа байх, нүүр мэдээгүй болох, инээмсэглэж чадахгүй байх зэрэг сөрөг үр дагавар гардгийг би өөрөө нүдээр харсан” хэмээжээ. Нэг жишээ дурдахад, 23 настай бүсгүй эрүүний давхар мэс засал хийлгэсний дараа амиа хорлосон юм. Тэрээр үхэхийн өмнө үлдээсэн зурвастаа “Би юм зажилж чадахаа больсон. Бас нулимсны сүвний нерв гэмтсэний улмаас байнга уйлдаг болсон” хэмээн бичжээ. Хөөрхөн сайхан болох л зорилгоор мэс заслын ширээнд хэвтэхээр шийдсэн хэн нэгэн байвал ЗОГС! Жаргалан жаргалан жаргалан Энэ ертөнцийн түмэн жаргалан Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж их Д.Нацагдорж шүлэглэсэн юм шүү.
Posted on: Wed, 09 Oct 2013 07:17:58 +0000

Recently Viewed Topics




© 2015