Riot Games “Riot Games” нь Калифорниа мужын - TopicsExpress



          

Riot Games “Riot Games” нь Калифорниа мужын Санта Моника хотод байрлах тоглоом хөгжүүлэгч компани юм. Анх 2006 байгуулагдсан. “Riot Games” 2009 оны 10 сард өөрсдийн ирээдүйн хамгийн их амжилт олох “League of Legends” ийг олны хүртээл удахгүй болгохоо зарлав. “Riot Games” ийн түүх-c “Riot Games” Inc компани 2006 онд анх Brandon “Ryze” Beck, Marc “ Tryndamere ” Merril гэдэг хүмүүсээр ахлуулан тоглогчидруу илүү анхаарал хандуулсан тоглоом хөгжүүлхээр байгуулагдав. Компани анх League of Legends ийг 2009 оны 10 сард нээлтээ хийгээд 2012 оны 5 сарын 1 нд $2,000,000 шагналын сантай Season 2 ийн аврага шалгаруулах тэмцээнээ зарлав. Riot компаны онцлох хүмүүс гэвэл Warcraft ийн газар болох DOTA зохиогчдын нэг Steve “Guinsoo” Feak, Хөгжөөн дэмжигчдийн хамгийн том DotA-Allstart сайтын зохиогч Steve “Pendragon” Mescon, мөн алдарт Blizzard компаны PVP ( тоглогчийн эсрэг тоглогч) тэнцвэр хариуцсан програмист Tom “Zileas” Cadwell гэх мэт маш олон чадварлаг ажилчид байдаг юм. 2012 оны 11сарын байдалаар “Riot Games” ийн хөгжүүлсэн League of Legends ийн тоглогчид 32.5 сая хүн тоглож байсан бөгөөд эдгээрийн 11.5 сая нь сард нэг удаа, 4.2 сая тоглогч нь өдөр болгон тоглодог гэсэн судалгааны үр дүн нь энэ хүү тоглоомыг дэлхийн хамгийн их тоглогчтой online тоглоом болгов. 2012 оны 3 сард Legue of Legends тоглоом нь Солонгосын Интернэт кафенуудын 1# тоглоомын шагнал хүртэв. Тайваны нийт хүн амын 5% нь уг тоглоомыг тоглодог болж 1 сая хүн ямар нэгэн байдалаар Riot орлог оруулсан дүн гарав. Riot анх League of Legends ийг хүмүүст хүргэхийн тулд US$1 сая ийн хөрөнгө босгож байсан бол одоо энэ компаний нийт хөрөнгө US$400 саяаар тоологдож байна
Posted on: Tue, 08 Oct 2013 07:42:21 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015