Нүглийн нүдийг гурилаар хуурав - TopicsExpress



          

Нүглийн нүдийг гурилаар хуурав гэж...Та бүхэн энэ хурдны ТУУЛЫН гэх хурдны замыг хар даа... Арай ч дээ... Тэр их мөнгөөр ийм хачин юм хийгээд үүнийгээ гайхуулаад суугаад байж болох уу? Хэрэв уг төсөл энэ бичлэг шигээ хэрэгжвэл наад зах нь дараах асуудал хүндрэл үүснэ... 1. Өвлийн гулгааны үед замын халитаргаа 2. Зуны усны ус зайлуулах суваг 3.Ослын үед түргэн, галынхан хаагуур нь явах вэ? 4.Машины түлш дуусвал яах вэ? 5.Машинд ямар нэгэн техникийн доголдол, жолоочид нэг асуудал гарвал хаана түр зогсох вэ? гэх мэт...тэгээд ч энэ зам эдийн засгийн хувьд хэр ашигтай вэ? Нэг л осол гарвал тэгээд л дуусаа биш үү? Энэ замыг олон улсын стандартаар барьж чадахгүй нь ойлгомжтой...Жил бүр урсгал засвар...? Бөөн түгжээ...Би амьдралдаа ийм хурдны зам үзээгүй шүү...Орон нутгийн чанартай зам шиг л харагдаж байна...Ядаж байхад хажуугаараа шувтан хашлагатай... Ядаж байхад туул голын ЭКО- системд 100% 33км газраар халдаж байна... Арай дээгүүр санаа, төсөл хийж чадаагүй л юм байх даа... Үүний оронд бараг алслагдсан газруудад хүүхдүүддээ сургууль цэцэрлэг, залуусдаа хямд орон сууц, ажлын байр, оюутны байр, чөлөөт цагаа өнгөрөөх газар, номын сан, бие хөгжүүлэх газрууд олноор нээвэл илүү хэрэгтэй биш гэж үү? Та юу гэж бодож байна?
Posted on: Thu, 19 Sep 2013 13:08:12 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015